СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-16

Эх орны ногоон хөгжилд залуусыг уриалж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Монгол улс онгон зэрлэг байгаль, цэвэр агаар, хөх тэнгэр, цэцэгт талаараа гадны жуулчдыг татсаар ирсэн. . Энэ бол цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн үзэгдэл юм.

НҮБ-ын Хүний эрх, хүрээлэн буй орчин хариуцсан тусгай илтгэгч Жон Ноксын ярьснаар гэжээ.

Монголд агаарын температур 1940-2014 оны хооронд хоёр хэмээр дулаарсан нь дэлхийн дундаж температураас хоёр дахин их байгаа юм. Хатуу ширүүн өвөлдөө зудтай, халуун зунд ган гачиг бий болох нь ойрын жилүүдэд нэмэгджээ. Тухайлбал 2018 оны нэгдүгээр сард агаарын температур цельсийн -50 хэмд хүрсэн.

 

 

Энэ байдал нь Монголын малчдад хүндээр тусдаг. Хүн амын бараг 50 хувь нь хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлдэг. Газар тариалангийн үйлдвэрлэлийн 35 хувь, экспортын 30 хувийг бүрдүүлж байна.  .

Дэлхийн ногоон хөгжлийн институтийн Монгол дахь төлөөлөгч Ромайн Брайллигийн тайлбарласнаар улсын тогтвортой хөгжилд хүрээлэн буй орчин, цаг уурын байдал чухал үүрэг гүйцэтгэдэг. .

 

 

Хөдөө орон нутагт амь зуухад бэрхшээлтэй байгаагаас нийслэл Улаанбаатар хот руу орж ирэх болсон. Бохир болон цэвэр усны шугам сүлжээг хотын бүх хэсэгт бүрэн шийдэж чадаагүй учраас гэр хорооллын айлууд нүүрс түлж, ил задгай бие зассанаас агаарын болон хөрсний бохирдол хэд дахин нэмэгдсэн. .

 

 

Эрх баригчид ногоон байгууламжийг дэмжиж сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 2025 он гэхэд 25 хувь, 2030 он гэхэд 30 хувь болгох зорилт тавин 2017 онд шинэ хуулийн төсөл баталсан. Мөн 2013 онд анхны салхин фермээ барьж салхины эрчим хүчийг ашиглахад хөрөнгө оруулж байна.

.

Монгол улсын тогтвортой ногоон хөгжил, ногоон ирээдүйд Засгийн газраас гадна хувь хүмүүс тэр дундаа залуучууд хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж зөвлөлөө. НҮБ-ын Хүний эрх, хүрээлэн буй орчин хариуцсан тусгай илтгэгч Жон Нокс гэсэн юм.

 

 

Эх сурвалж: www.reliefweb.int

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.