СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-17

ГХЯ судалгааны байгууллага сонгон шалгаруулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

 

Монгол улсын Гадаад харилцааны яамнаас 2018 оны хэрэглэгчийн үнэлгээг хийх судалгааны байгууллагыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Энэ нь Гадаад харилцааны яамны консулын газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар буюу хэрэглэгчийн сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийх, үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг тандан судалж цаашид баримтлах бодлого, үйл ажиллагааг тодорхойлох зорилготой аж.

Судалгааны байгууллага нь судалгаа, үнэлгээ, хяналт-шинжилгээний чиглэлээр мэргэшсэн, багийн ахлагч эсвэл аль нэг гишүүн нь эрх зүй, төрийн удирдлагын чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй, судалгаа шинжилгээний ажлын өндөр ур чадвар, туршлагатай, багийн гишүүд болон ахлагч нь төрийн захиргааны албан хаагч бус байх шаардлагатай. 

Хэрэглэгчийн үнэлгээ ньд;

-Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 9.6, 9.7, 9.8 дахь заалтыг удирдлага болгосон байх.

-Үнэлгээг өмнөх оны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт, зөвлөмж боловсруулсан байх.

-Сонгон шалгаруулалтад орохыг хүсэгч байгууллага дараах баримт бичгийг /байгууллагын гэрчилгээний хуулбар, багийн ахлагч болон гишүүдийн танилцуулга, гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт, ажлын төлөвлөгөө, үнэлгээ хийх арга, арга зүйн удирдамж, хэрэглэгчийн үнэлгээ хийх төсөв/ бүрдүүлж тус яаманд ирүүлсэн байх ёстой юм байна. 

Сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 1 дүгээр сарын 18 ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал 09 цагаас 12 цаг 30 минут, 13 цаг 30 минутаас 17 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Гадаад харилцааны яамны өртгөлтгөлийн 5 давхар 506 тоот, /Хаяг: Энхтайвны гудамж-7А, Улаанбаатар 14210/

Харилцах утас: (51)- 262104. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.