Монголчууд бид аргын тооллоор хуучин оноо үдэж шинэ оноо угтсан бол билгийн тооллоор шар нохой жилийг үдэж шарагчин гахай жилийг угтах үе хаяанд иржээ. 17 дугаар жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийг угтаж Монгол Банкнаас мөнгөн зоос үйлдвэрлэхээр болсон байна.
Шарагчин гахай жилд зориулсан мөнгөн зоос 38,61 мм диаметр хэмжээтэй 31,1 грамын цэвэр мөнгөөр урласан байх юм. 10,000 төгрөг гэсэн тэмдэглэгээтэй байх ч зоос нэг бүр нь 400,000 төгрөгийн үнэтэй байна гэж мэдээлжээ. “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн шинийн нэгэн хоёрдугаар сарын тавны өдөр тохиож байгаа юм.
Монгол Банк 1972 оноос хойш билгийн тооллоор тойрох 12 жилийг бэлгэдэн алт, мөнгө, хүрэл зоос үйлдвэрлэж иржээ. 12 жилээс гадна Олимпийн наадам, түүхэн үйл явдал, тэмдэглэлт ойг угтаж төрөл бүрийн бэлгэдэл бүхий зоос гаргасан байдаг.
Эх сурвалж: www.xinhuanet.com