Эдийн засгийн шинжээчдийн хэлж байгаагаар Герман улс эдийн засгийн хямралаас бултаж чадсан ч үзүүлэлт нь буурсаар байна. Германы эдийн засгийн өсөлт 2018 онд удааширч таван жилийн хугацаанд хамгийн бага үзүүлэлтэд хүрчээ. Өөрөөр хэлбэл 2013 оноос хойш хамгийн доод үзүүлэлтийг 2018 онд харуулсан байна.
2018 онд Германы эдийн засгийн өсөлт 1,5 хувь байсныг Засгийн газрын мэдээллийн агентлаг дамжуулжээ. 2017 онд тус улсын эдийн засаг 2,2 хувиар өссөн байсныг жилийн өмнө мэдээллэж байжээ.
Эдийн засагч Холгер Шмайдингийн ярьснаар Германы эдийн засгийг хүнд цохилтод оруулсан хэд хэдэн үйл явдал болсон. Худалдааны эрсдэл, зах зээлийн эмх замбараагүй байдал, газрын тосны үнийн өсөлт, Брексит, Хятадын эдийн засгийн удаашрал зэрэг олон шалтгаанаас болж өсөлт удааширсан гэж тайлбарлажээ.
Германы эдийн засгийн томоохон түлхэц болдог компаниудад эдийн засгийн хувьд хүндхэн жил болж өнгөрөв. Тухайлбал автомашин үйлдвэрлэгчдийн нэг Volkwagen компанийн Хятад дахь худалдаа илт буурсан.
2018 оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт Германд хамгийн сул байжээ. Хагас жилд эдийн засгийн өсөлт 0,5 хувьд хүрсэн байна. Эдийн засагч Шмайдингийн таамаглаж байгаагаар 2019 онд ч мөн нөхцөл байдал дээрдэхгүй, энэ хэвээр үргэлжилнэ гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com