СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-01-16

У.Цэвэгмэд: Тэтгэвэрт гарсан эмч нараа дуудаж ажиллуулж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ЭМЯ, ДЭМБ-аас хамтран Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмэдээс Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодрууллаа.

-Танай эмнэлгийн хувьд ачаалал хэр байна вэ?

-Энэ сарын 15-ны байдлаар томуугаар өвдөж хүндэрсэн хүүхдүүд нэмэгдэх хандлагатай байна. Манай эмнэлэгт хоногт 200-300 хүүхэд эмчлүүлдэг. амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг дээр хүүхдийн уушгины гурван эмч ажиллаж байгаа. . Өөрөөр хэлбэл, . Үүнээс үүдээд эмнэлгийн ачаалал их эмч, сувилагчийн хүрэлцээ муу боллоо. Бидний зүгээс тэтгэвэрт гарсан эмч, эмнэлгийн ажилтнуудыг түр хугацаагаар ажиллуулах шаардлага тулгараад байгаа. Мөн бусад ачаалал багатай тасгаас эмч, сувилагчийг эргэлтэд оруулж дотоодын зохицуулалт хийж байна.

-Эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдэд ямар шинж тэмдэг зонхилж байна?

-. Хүүхэд ганц, хоёр халуураад л уушгины хатгалгаа болох тохиолдол их байгаа тул халуурах томуугийн шинж тэмдэг илэрмэгц өрхийн эмнэлэгтээ хандах шаардлагатай. Мөн халуун чанартай хүнс хэрэглүүлэх, шингэн зүйл өгснөөр заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй. Томуу бол гэрээр эмчлэх боломжтой өвчлөл юм. Гэрийн нөхцөлд хүүхдийн жинд тохируулан эмийн аргаар халуун бууруулна. Халуун буухгүй тохиолдолд нэг дор олон эм өгөх тохиолдол гарч байна. Тэгэхээр аль нэг эм хэрэглээд найман цагийн дотор халуун буухгүй бол механик аргад шилжинэ. Энэ нь хүүхдийг сэрүүцүүлэх, нимгэн арьстай хэсэгт хүйтэн жин тавих, усанд оруулах зэрэг арга хэмжээ. Хэрвээ найман цагийн дотор халуун буухгүй тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэй. .

-Ханиад, томуу, томуу төст өвчин, А хүрээний H1N1 вирус зэргийг ялгах анхан шатны шинж тэмдэг гэж байна уу?

-А хүрээний H1N1 вирусын хоруу чанар нь биед үлдэж амьсгалын замын эд эрхтэнг гэмтээдэг аюултай. Томуугийн үндсэний төвийн мэдээгээр асар олон вирус байдаг боловч тухайн вирусын хоруу чанартай холбоотойгоор гарах хүндрэлүүд өөр өөр байж болно. Харин анхан шатандаа бүгд ханиад томууны үндсэн шинж тэмдэг илэрдэг.

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан хүүхдүүд биеийн байдал нь хүндэрч эргэж ирэх тохиолдол цөөнгүй байна гэсэн. Энэ нь ямар шалтгаантай вэ?

-Хүүхэд нэг удаа вирусын халдвараар өвдсөн тохиолдолд хүүхдийн дархлаа сулардаг. Мөн хүүхдээ дааруулах, агаар орчны бохирдол гэх мэт нөхцөл байдал хүүхдийг дараагийн нянгийн халдварт өртөх эрсдэлийг бий болгодог. юм.

-Ханиад, томуугийн үед эцэг, эхчүүдийн гаргаж буй нийтлэг алдаа юу байна?

-Эцэг эхчүүд сошиал сүлжээнээс буруу мэдээлэл, зөвлөгөө авснаас үүдэн хүүхдийнхээ биеийн байдлыг хүндрүүлэх хандлагатай байна. юм. Хүчтэй эм хэрэглэвэл энэ ханиад нам дарагдаж байна гэх мэт цуурхалд итгээд хүчтэй эмийг өндөр тунтай хэрэглэчихээд эмнэлэгт хандаж байх жишээтэй. Тэгэхээр эцэг эхчүүд эхлээд томуу гэж юу вэ гэдэг ойлголттой болсны дараа “хүүхдэдээ яаран эм уулгаж болохгүй юм байна. Тэгвэл хүүхдийн дархлаа сулардаг” зэрэг мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй.

-Утаанаас үүдэлтэй ханиад, томуу дэгдээд байгаа учир хүүхдээ агаар салхинд гаргах хүсэлтэй эцэг эх олширчээ. гэхдээ агаарт гарчихаад ирээд ханиад хүндэрчихлээ гэх тохиолдол ч цөөнгүй ажиглагдаж байгаа. Ямар цаг үед хүүхдээ агаарт гаргах хэрэгтэй вэ?

-Хүчил төрөгчийг хангалттай хэмжээнд амьсгалахын тулд агаарт гардаг. Дөнгөж ханиад хүрчихээд хүйтэн агаарт гараад амьсгалын замыг цочроож амьсгалын доод замд хүндрэл учруулах нь бий. Тэгэхээр агаарт гарах нь зөв боловч хүүхдүүдээ дааруулж болохгүй. . Эцэг эхчүүд эмчид хандсан бол эмчийн зөвлөгөөг ёсчилон биелүүлж, цагийн эмийг цагт нь ууж хэвших хэрэгтэй. Хүүхдээ хөл нүцгэн шалан дээр явуулахгүй, дааруулахгүй, гэнэт цочроохгүй байх гээд ахуйн асаргаа сувилгаагаа сайжруулах нь анхан шатны урьдчилан сэргийлэх арга юм.

-Хүүхдийн дархлааг дэмжихийн тулд юунд анхаарах вэ?

-Дархлаа гэдэг нь хүн гадаад орчинтой дасан зохицож амьд явахын тулд хүний биед байдаг хамгийн үнэт зүйл юм. Хоногийн хэрэгцээгээ хангаж хооллох, унтах, хөдөлгөөнтэй байх нь дархлааг дэмжих сонгодог арга. дархлааг шууд дэмжих эм, витамин гэж дэлхийд одоогоор байхгүй. дархлаа нь хэдэн сая эснээс үүдэлтэй. Тэдгээр эсийг дэмжих эм бэлдмэл байдаггүй. Тухайлбал, гурван цаг тутамд хүүхдээ сайн хооллох хэрэгтэй мөн, 21.00-22.00 цагт хүүхдээ зайлшгүй унтуулах, шингэн юм тогтмол уулгах зэргийг ягштал баримтлаад үзээрэй. Тэгвэл дархлааны эсүүд аливаа вирусыг сөрөх чадвартай болно. 

С.Батцэцэг

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.