2003 онд Монгол хүү Асашёорюү Дагвадорж Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга цолыг хүртсэнээс хойш монгол хөвгүүд дэвжээг "эзэгнээд" удаж байна. Асашёорюү Дагвадорж сумогийн 68 дахь их аварга болж 69, 70,71 дэх аваргууд бүгд монгол бөхчүүдээс тодорсон.
Ердөө хоёр жилийн өмнө буюу 2017 он хүртэл 20 орчим жил Японы мэргэжлийн сумо бөх япон аваргагүй явж ирсэн. Япончууд Ваканохана аваргаас хойш 19 жилийн дараа 65 дахь, үндэсний бөхийнхөө 72 дахь ёкозүнагаа өлгийдөн авлаа. Тэр нь 2017 оны Хацү башёгийн түрүү бөх "Тагоноүра" дэвжээний Кисэносато Юүтака байлаа. Сумод орсоор 15 жил, макүүчид 73 башё, озэки цолтой 31 башё барилдаж олон жилийн хөлс, хүч, хөдөлмөрийнхөө үр шимийг 30 нас 6 сартайдаа хүртэж оргил цолонд хүрсэн. Гэвч тэрээр их аварга хэмээх цолыг удаан хадгалж чадсангүй.
Өнөө өглөө 72 дахь Их аварга Кисеносато зодог тайлахаар болсныг албан ёсоор түүний дэвжээний багш Тагоноура мэдэгдлээ. Их аварга Кисэносато өмнөх 10 башёгийн есийг нь дуусгаж чадалгүй дундаас нь орхисон. Харин энэ удаагийн Хацү башё түүний хувьд шийдвэрлэх башё байсан ч эхний гурван өдөр дараалан унаснаар ийнхүү сумогийн замналдаа төгсгөл тавилаа. Японы мэргэжлийн сумо бөх дахин япон аваргагүй үлдлээ. Энэ нь хэр удаан үргэлжилж япон аварга дахин хэзээ гарч ирэх нь бүрхэг хэвээр үлдлээ.
Анх Кисэносатог Ёкозүна цол хүртэхэд нь түүний ааваас сурвалжлагч: Таны хүү ёкозүна боллоо. Танд юу бодогдож байна гэхэд, “Зодог тайлах нь л хурдан болох байх даа” хэмээн хэлж байсан нь ёсоор болох шиг боллоо.
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр анх өнөө өглөө 10 цагт энэ тухай мэдээлсэн ба японы иргэд маш их харамсаж байгаагаа илэрхийлэхийн сацуу түүний шүтэн бишрэгчид уйлж байлаа. Бүх хүний амнаас "Харамсалтай байна. Тэр өшөө жоохон хичээсэн бол...." гэдэг үгс гарч байна.
Жич: Кисэносато их аваргын талаар бид өнөө орой "Спортын домгууд" цуврал булангаараа дэлгэрэнгүй нийтлэл оруулах болно.
Монголчуудын сумогийн ноёрхолыг зогсоох тулах ганц сайн бѳх байлаа.Яалт ч үгүй Хакухогийн олон давааг зогсоож чадсан л бѳх.
Ih avarga bish shvv. Hulhinii avarga
hucheer demjigdej avarga bolson, ene huuhdiig alaad haychlaa