Эмч нарын цалингийн сүлжээний шатлалыг 4-5-аар шатлалаас 6-7-р шатлал руу орууллаа. Ингэснээр эмч нарын цалин 21-47 хувь буюу 122-270 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Өнгөрсөн оны 9-р сард сувилагч нарын цалинг нэмэх үед зарим эмнэлгийн ажилтнуудын буюу хоолзүйч, техникч, сонсгол засалч, эм найруулагч, сэргээн засахын мэргэжилтэн, эмгэг судлалын туслах ажилтан зэргийн цалинг орхигдуулсан байсныг мөн нэмэгдүүлжээ.
Түүнчлэн улсын хэмжээнд байдаг түргэн тусламжийн 500 гаруй жолооч нарын цалин 400 гаруй мянга төгрөг байсныг 142 мянган төгрөгөөр нэмжээ. Ингэснээр эрүүл мэндийн салбарт 8696 хүн цалингийн шатлал ахиж байгаа юм байна.