Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж, хуралдаанаар цалин тэтгэврийг нэмэх асуудлыг хэлэлцэж баталлаа. Одоо мөрдөгдөж байгаа зохицуулалтаар тэтгэврийн доод хэмжээ 274 мянга байгаа бөгөөд ирэх сарын нэгнээс 24 мянган төгрөг нэмэгдэж 298 мянга болох юм. Харин төрийн албан хаагчийн цалинг найман хувиар нэмэхээр болж байна. Ингэснээр цалингийн доод хэмжээ 324 мянга болох юм.