Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №466 Missy Elliott, ‘Get Ur Freak On’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №466 Missy Elliott, ‘Get Ur Freak On’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №466 Missy Elliott, ‘Get Ur Freak On’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№466 Missy Elliott, ‘Get Ur Freak On’

Реппер Мисси Эллиот

Америкийн реппер Мисси Эллиот нь эмэгтэйчүүдийн R&B хамтлаг болох "Sista" хамтлагаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан байна. 1997 оноос соло уран бүтээлээ туурвиж эхлээд хэд хэдэн цомог гаргасан нь бүгд хит болж чадлаа. Тодруулбал хамгийн эхний "Supa Dupa Fly" цомог нь Биллборд жагсаалтад бүх цаг үеийн эмэгтэй репперүүдээс хамгийн өндөр байранд жагсаж байв. Түүнийг дэлхийд таниулсан хэд хэдэн хит уран бүтээл байдаг ба "Get Ur Freak On", "One Minute Man", "4 My People", "Gossip Folks", "Work It" зэрэг уран бүтээлийг нь дурдаж болох юм. Тэрээр Америкийн дуу бичлэгийн академийн Греммийн шагналыг "Ганцаарчилсан уран бүтээл туурвидаг шилдэг эмэгтэй реппер" номинациар хүртэж байжээ. Тэрээр зөвхөн америкт гэхэд 30 гаран сая хувь цомогоо борлуулж чадсан байдаг. 

‘Get Ur Freak On’

Энэ дуу нь Мисси Эллиотын гурав дахь бие даасан "Miss E... So Addictive" цомгийн супер хит дуу юм. Энэхүү дуу хэд хэдэн кинонд ашиглагдаж байсан ба бид бүгдийн сайн мэдэх кинонууд байдаг. Тухайлбал Анжелина Жолигийн гол дүрд нь тоглосон "Lara Croft: Tomb Raider", Двэйн Жонсын "The Rundown", Стив Кареллын "The 40-Year-Old Virgin" зэрэг кинонуудыг дурдаж болох юм. Мөн энэ дууг хожимоо олон дуучид шинэчлэн найруулж дуулсан байдаг байна. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл