Stage 8
A liaison- 207km
SS -360km
B liaison -7km
San Juan De Marcona Pisco
Замын саад бартаа 95%
Элс, манхан 40%
Хайрга, зөөлөн шороо 60%
Агаарын темпратур +17+22'
Найм дахь өдрийн гараанд манай тамирчид 06:48:82 цагийн үзүүлэлттэйгээр 42-р байраар барианд орж иржээ. Одоогийн байдлаар нэгдсэн дүнгээр авто ангилалд 33-р байрт бичигдэж буй. ОУХМ Ө.Бямбадэлгэр, Б.Бямбацогт нар энэ гарааны уралдааны замын саад бартаа болон автомашин техникт гарсан хүндрэлийг хэрхэн даван туулж амжилттай барианд орсон байна.
ОУХМ Ө.Бямбадэлгэр: Өдрийн халуун наранд ремен хоёр удаа ойрхон тасарлаа. +40 градустай бүгчим халуунтай өдөржин явбал ременгүй болох юм байна.
ОУХМ Б.Бямбацогт: Найм дахь гараа Огцом элсэн манхан ихтэй гараа байлаа. Уралдааны замын ихэнх хэсэг нь чулуу, хайргатай. 50 км орчим манханаар явахад осолтой зам их байлаа. Бусад өрсөлдөгчидтэйгээ хэсэг бөөн явахдаа кроссын уралдаан шиг л уралдлаа. Ремен хэдэн удаа тасарсан ч автомашинд асуудал гарсангүй” хэмээн мэдэгдлээ.
Австралийн тамирчин Тоби Прайс
Сонирхуулахад Австралийн тамирчин Тоби Прайс өнөөдрийн гарааг 3 дугаар байраар дуусгаж одоогийн байдлаар нийлбэр дүнгээр тэргүүлж эхэллээ. Дакар дуусахад хоёрхон өдөр үлдсэн тул орой сайн амраад маргаашийн дайралтаа эхлүүлнэ. Тэрбээр каскаа өмссөн л бол өөрийнхөө чадах хамгийн дээд хэмжээнд хичээж уралдах болно гэж онцолжээ.
Хонда багийн тамирчин Рики Брабек
Харин мотоциклын ангилалд түрүүлж явсан Хонда багийн тамирчин Рики Брабекийн хөдөлгүүр эвдэрч Dakar 2019 уралдааныг харамсалтайгаар өндөрлүүлэхээр боллоо.