СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Таван мянгатын дэвсгэртээс “таван цаас” унагахгүй гэсэн баталгаа байна уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

. Манай улсад хуурамчаар үйлдвэрлэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй таван мянгат, арван мянгат, хорин мянгатын дэвсгэртүүд байгаа тул эдгээрийн таних тэмдэг, хамгаалалтыг сайжруулах зорилтын хүрээнд дээрх ажлыг хийж байгааг тайлбарласан юм. Эхний ээлжинд нөөцийг нь дахин бүрдүүлэх хугацаа нь болсон учраас таван мянгатын дэвсгэрт дээр ажиллахаар болсон гэж байв. аж. Мөнгөн дэвсгэрт шинээр хэвлүүлэх эсэхийг мөнгөний нөөц болон насжилтын байдлаас хамаарч шийддэг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэрэглээнд нэг төгрөгөөс хорин мянгатын дэвсгэрт хүртэл нийт 11 төрлийн цаасан мөнгөн дэвсгэрт ашиглаж байна. Эдгээр мөнгөн дэвсгэртийн шинэчлэл 1993 оноос эхэлж, 2006 онд хамгийн сүүлд хорин мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ. Харин 1995 онд таван мянга болон арван мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргасан байдаг байна.

Тэгвэл монголчуудын хамгийн өргөнөөр хэрэглэдэг, ялангуяа цагаан сарын баяраар золгуутын мөнгөнд эрэлт хэрэгцээ нь эрс нэмэгддэг таван мянгатын дэвсгэртийг яагаад яг энэ цаг үеийг тааруулж гүйлгээнд гаргах болов оо. Уг нь сар шинийн баяраар шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт хэрэгцээ их байдаг ч энэ хэрэглээнд зориулж шинэ дэвсгэрт хэвлүүлдэггүй гэж өмнөх жилүүдэд мэдээлж байв. Тэгвэл үнэхээр хуурамчаар үйлдэхээс сэргийлж хийж байгаа ажлынх нь цаг хугацааны байдал ингээд уялдчихав уу.

Мөнгөн дэвсгэртийг шинээр хаана, хэн хэвлэдэг нь улсын нууцын зэрэглэлд хамаардаг асуудал билээ. Тиймдээ ч энэ ажилтай холбоотой элдэв мэдээлэл мэр сэр гарах нь бий. . Монголбанкны үе үеийн зарим ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид ийм асуудалд нэр нь холбогдсон тухай хэвлэлээр шуугиж байв.

Монголбанкны хяналтын зөвлөл 2011 онд болсон хуралдаанаараа мөнгөн тэмдэгтийг сонгон шалгаруулалтаар хэвлэдэг болох зөвлөмжийг Төв банкны удирдлагуудад өгсөн байдаг. Тодруулбал, олон улсын хэмжээнд мөрддөг нийтлэг зарчмын дагуу мөнгөн дэвсгэртийг хэвлүүлэхдээ нээлттэй эсвэл хаалттай тендер зарлан зохион байгуулах, хяналтыг сайжруулах ыг зөвлөсөн юм. Удирдлагууд нь мөнгөн дэвсгэрт хэвлүүлсэн газраасаа урамшуулал авсан тухай асуудал ил болсны дараахан ийм зөвлөмж гарсан нь дээрх мэдээллийг ортой гэдгийг баталж байв. Үүнээс хойш мөнгөн дэвсгэртийг ямар журмаар яаж хэвлүүлдэг нь хаалттай мэдээлэл хэвээр л байгаа. Нууцын зэрэглэлтэй гэсэн тодорхой шалтгаантай.

Тэгвэл шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихсэж  буй энэ цагаар хамгийн их хэрэглэгддэг таван мянгатын дэвсгэртийг шинээр хэвлэх гэж буй нь яах аргагүй хар дагуулж байгаа юм. гэж асуумаар.

Цагаан сараар ахмад буурлууддаа шинэхэн дэвсгэртээр золгохыг хүсдэг монголчуудын эрэлтэд дөрөөлж энд тэндхийн худалдааны төв, захуудаар холхиод эхэлчихсэн, солиулсан мөнгөнийх нь 10 хувийг авч хөлждөг дэвсгэртийн наймаачдыг дээд түвшиндээ хуулбарлан дууриаж байгаа юм биш биз. Шинээр мөнгө хэвлэж бэлэн мөнгөний гүйлгээнд оруулах нь төгрөгийг улам үнэгүйдүүлэх, ханшийг нь унагах эрсдэлтэйг эдийн засагчид хэлдэг. Гадаад валют галзуурчихсан өнөөгийн нөхцөлд шинээр мөнгөн дэвсгэрт хэвлэх нь үнэхээр тооцоо судалгаатай ажил болж чадах уу. Таван мянгатын дэвсгэртийн нөөц нь үнэхээр дуусч байгаа хэрэг үү.

Б.Төгс

2019.1.16 № 11 (5978)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.