Энэ өвөл хамгийн их цастай өвөлжиж байгаа тив Европ бололтой. Тус тивийн зарим хэсэгт ойрын 30 жил ороогүй цас их хэмжээгээр орж, оршин суугчид цаг агаарын хүнд нөхцөл байдалтай тэмцэж байна.
Турк, Грек улсуудад цаг агаар эрс хүйтэрч хасах хэм рүү орж, өдийд амрагч жуулчид ихээр ирдэг далайн эргүүд цас мөсөнд хучигджээ. Герман, Австри, Чех улсуудад цасанд боогдсон иргэдэд туслахаар аврагчид ажиллаж байна.
Зарим айлын хашаа байшин, машин бүхэлдээ зузаан цасанд хучигджээ. Цанын баазууд, сургуулиуд, автозамын тээвэр цас их орсны улмаас үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна. Альпийн нурууны орчимд цасан нуранги үүсч уулчид, цанаар гулгагчид амиа алдах тохиолдол эрс ихэсчээ.
Нэн ялангуяа Альпийн нурууны хойд хэсгээр хуртунадас их байна. Энэ хавийн тосгоны иргэд 24-48 цаг цасанд боогдсон тохиолдол гарчээ.
Австрийн жижиг тосгонд 1923 оноос хойш хамгийн зузаан цас орсон гэжээ. Ирэх өдрүүдэд ч мөн хуртунадас их хэмжээгээр орох тул оршин суугчдыг бэлтгэлтэй байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: www.bbc.com