СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-16

“Нутгийн удирдлагын тогтолцоо-эрхзүйн шинэчлэл” чуулган болж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд  “Нутгийн удирдлагын тогтолцоо-эрхзүйн шинэчлэл”  чуулганыг зохион байгуулж байгаа юм.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ‘’Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага’’ сэдэвт илтгэлдээ,

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өнгөрсөн 27 жилийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж,  Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг дурджээ.

Тухайлбал:

1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөхөд харгалзан үзэх тодорхой үндэслэл шалгуурыг бий болгох

2. Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, хотын удирдлага, захирагчийн бүрэн эрх, үйл ажиллагааг ИТХ, Засаг даргын бүрэн эрхээс зааглах, хотын өмч, төсөв, хотын иргэдэд үйлчилгээ үзүүлэх эрх зүйн үндсийг бий болгох

3. Нутгийн удирдлагын /ИТХ, Засаг дарга/ гурван түвшинд чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхойлохдоо ихэвчлэн нийтлэг чиг үүрэг, бүрэн эрх гэдэг байдлаар зохицуулсны улмаас удирдлагын дээд шатны байгууллага нь доод шатны байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. ИТХ, Засаг даргын эрхлэх асуудлыг давхардуулсан зэргийг засаж, сайжруулах

4. Төсөв, татвар, санхүүгийн дорвитой өөрчлөлт хийж, орон нутгийн бие даасан байдал, хариуцлага, санаачлагыг дээшлүүлэх шаардлага байна гэж судалгааны баг үзжээ.

 Чуулганаар “Төрийн албаны шинэчлэл ба төвлөрлийг сааруулах бодлого’’ , ‘’Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх бодлого, чиг хандлага’’ гэх мэт олон чухал сэдвүүдийг хэлэлцэж орон нутаг болон салбар хоорондын уялдаа холбоо, тулгамдаж байгаа асуудлуудыг хөнджээ.

Чуулган өнөөдөр мөн үргэлжлэх бөгөөд чуулганаас нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болохуйц зөвлөмж гаргах юм байна.

 

Эх сурвалж: Parliament.mn

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.