МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр хуралджээ. Хуралдаанаар суудал эзгүй байгаа хоёр сайдын асуудал, дараагийн УИХ-ын даргын асуудал, мөн нийслэлийн засаг дарга, ИТХ-ын даргын асуудлуудыг ярилцсан гэсэн таамаг байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийхдээ сайд нар болоод бусад сандал суудлын асуудал огт яригдахгүй байгаа гэсэн тайлбар өгсөн ч дотроо сандал суудлын яриа болсон нь гарцаагүй юм.
Ямартай ч өчигдөрийн/01,15/ Удирдах зөвлөлийн хурлаар Р.Дагвыг ИТХ-ын даргад дэвшүүлэхийг санал нэгтэй дэмжжээ.
Одоогийн ИТХ-ын дарга С.Амарсайханыг Нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлж байгаа бөгөөд түүнийг засаг даргаар томилогдвол ИТХ-ын суудал эзгүйрэх юм. Тиймээс ИТХ-ын даргад Р.Дагвыг ийн дэмжжээ.
Харин Нийслэлийн засаг даргад С.Амарсайханыг, ИТХ-ын даргад Р.Дагвыг томилох ИТХ-ын хурал 10:00 цагаас болно.