Найруулагч Б.Баярын “Ариун Номын Эрэлд” баримтат киноны нээлт өнөөдөр “Шангри-Ла” дахь Өргөө кино театрт боллоо. Тус кино нь Христийн шашин тэр тусмаа Нестор урсгалын талаар тодорхой баримт, нотолгоо, судалгаан дээр үндэслэн “Амьд үг хөгжил сан” ТББ-тай хамтран бүтсэн юм. Энэхүү урсгал, шашин нь төв Азийн нутагт хэрхэн тархаж орж ирсэн, монголчуудын түүхэн өв, соёлд ямар нөлөөтэй байсныг судалж, дүрсжүүлэн буулгажээ. Нестор нь V зуунд үүсч Монголын тэгш өндөрлөгт дэлгэрсэн Загалмайтны шашны нэгэн урсгал юм.
-“Монголчууд Манжийн эрхшээлд 220 жил, ЗХУ-ын нөлөөнд 80-аад жил болсон. Энэ хооронд бидний өв соёл, түүх мартагдах шинж байсан.
Тухайн үед Нестор гэдэг хүн өөрийн итгэгч нартайгаа хамгийн том чуулган хийж, тэр үеэс “Нестор” гэдэг нэрээр гарч ирсэн. Энэ нь Азид орж ирэхдээ Несторын шавь нар хэмээн тархсан байдаг
Энэ бүтээл маань ямар нэгэн шашны байгууллагыг сурталчилж байгаа биш. Монголын түүхийн мартагдсан хэсгийг ил гарган ирсэн юм. Бид бүхэн ярилцаад уран сайхны үзэгдлээ болиод түүхэн баримтыг ямар нэгэн чимэггүйгээр найруулсан. Мөн судалгааны хувьд хангалттай сайн байсан гэж үзэж байна. Баримтат киноны нэг хүнд тал бол баримт нотолгоо, судалгаа маш их шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол нэрнийхээ утгыг алддаг. Киноныхоо зургаа бүтэн жилийн хугацаанд зургаан аймаг, Итали, Өвөр Монгол гэх мэт газраар явж авсан ч зарим нэг нь хасагдсан.
Би өмнө нь Христ, нестор шашин гэж сонсож л байсан болохоос биш ямар утга, учиртай бидний өвөг дээдэстэй ямар холбоотой, хэдий үед үүссэн, ямар төлөөлөгч нар байсан гэх зэрэг зүйлийг мэддэггүй байсан. Одоо бол жоохон ч гэсэн мэдлэгтэй болсон. Энэ бол маш эмзэг сэдэв. Учир нь хүмүүсийн шашин, шүтлэг, үнэт зүйлийн талаар тул баримтыг гуйвуулж болохгүй. Уг киногоороо нестор шашныг түүхэн талаас нь тайлбарлан хүргэж байгаа юм. Цаашид энэ талаар судлан үзэгч олонтойгоо өөр бусад бүтээлээр уулзах байх” гэлээ.
-“Амьд өв” ТББ байгууллага миний номыг үзээд баримтат кино хийх санал тавьж бид бүтээлийн ажилдаа орсон. МЭ V зуунд шашны тодорхой урсгал чиглэлүүдэд хуваагдсан байсан. Тухайн үед Нестор гэдэг хүн өөрийн итгэгч нартайгаа хамгийн том чуулган хийж, тэр үеэс “Нестор” гэдэг нэрээр гарч ирсэн. Энэ нь Азид орж ирэхдээ Несторын шавь нар хэмээн тархсан байдаг. Тан улсын мэдээ, баримтан дээрээ “нестор” гэж бичигдсэн. Одоо бол нестор гэдэг үгийг хэрэглэхгүй христийн шашны дорнын чуулган гэж нэрлэдэг. 2017 оны христ судлалын хурал дээр дорнын чуулган буюу нестор гэдэг үгнээс айх хэрэггүй. Учир нь түүхэндээ нестор хэмээн бичигдсэн байдаг учир несторчууд гэж хэрэглэж болно гэсэн. Христийг дагагч нар маш олон асуудалтай тулгарсан. Тэдний дунд үзэл суртлын мөргөлдөөн үүсэж байсан. Ингээд тэдний үзэл суртал Монгол улсад тархсан юм. Эдгээрийг хадны сүг зураг, шувуун хэлбэртэй загалмай, христийн шашинтны тухай бичгийн мэдээ гэх мэт баримтууд олдсон юм” хэмээв.
Сурвалжлагч Д.Болор-Эрдэнэ