СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мялзан гарсантай холбоотойгоор гахайн мах импортлох, худалдаалахыг хоригложээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Дундговь болон Төв аймгуудад гахайн мялзан өвчин гарч хөл хорио тогтоожээ.

Манай улсад нийт 31 мянган гахай тоологдсоны 17 мянга нь нийслэлд байдаг. Одоогоор 130 аж ахуйн нэгжийн 17 мянган гахайг голомтын цэгт нь хориглолт тогтоож байрга ажээ.

Эхний ээлжид гахайн мах импортлогч 10 ААН-д түгээлтээ зогсоох мэдэгдэл хүргүүлж, агуулахыг нь лацаджээ. Улаанбаатар хотын хэмжээнд агуулахад 300 тоннын нөөц, гар дээр тараагдсан 1,000 гаруй тоннын нөөц байна. Эдгээрийг устгалд оруулах юм байна.

Гахайн мялзан өвчин нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.