Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №467 Jay-Z Featuring UGK, ‘Big Pimpin”
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №467 Jay-Z Featuring UGK, ‘Big Pimpin”
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №467 Jay-Z Featuring UGK, ‘Big Pimpin”

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№467 Jay-Z Featuring UGK, ‘Big Pimpin”

Реппер JAY-Z

Америкийн реппер JAY-Z Нью Йорк хотноо 90-ээд оноос уран бүтээлийнхээ кариерийг эхлүүлсэн байдаг. Түүний жинхэнэ нэрийг Шавн Кори Картер гэх бөгөөд ихэнх репперүүдийн нэгэн адил өөртөө уран бүтээлийн нэр өгсөн нь JAY-Z юм. Тэрээр зөвхөн дуучин төдийгүй маш амжилттай бизнес эрхлэгч юм. Өөрийн маш том хэмжээний 40/40 Club спорт цэнгээний газар, Rocawear хувцасны брендийг хүртэл бий болгон орлогоороо тэргүүлэгч бизнесменүүдтэй мөр зэрэгцдэг нэгэн юм. 

JAY-Z нь алдарт дуучин Бионстэй 2008 онд гэрлэснээр тэдний үнэ цэнэ 1 тэрбум гаруй америк доллароор үнэлэгддэг байна. 

Реппер JAY-Z болон түүний эхнэр Бионс

 

Big Pimpin'

Реппер JAY-Z 10 гаруй цомог бичүүлсэн байдаг ба түүний дөрөв дэх цомог болох "Vol. 3... Life and Times of S. Carter" цомгийн супер хит Big Pimpin' дуу түүнийг дэлхийд таниулж өгсөн юм. Домогт "Rolling Stone" сэтгүүлийн "Бүх цаг үеийн шилдэг 500" жагсаалтад багтана гэдэг нь энэ дууны нэр хүндийг шууд илгэж буй хэрэг юм. Мөн Биллбордын хэд хэдэн жагсаалтад нэлээн дээгүүр байрт бичигддэг дуу юм. 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл