Томуу томуу төст өвчний эзлэх хувь улсын хэмжээд 9.3 хувьтай байгаа ч зарим орон нутгуудад 17 хувьд хүрчээ. Гэтэл ДЭМБ-аас 15 хувьд хүрэхэд онцгой нөхцөл үүссэн гэж үздэг байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээн дэх 930 гаруй хүүхдийн орон дээр нэмж 700 гаруй хүүхэд авчээ. Ингэхдээ зарим эмнэлгүүд коридортоо эвхдэг ор тавьжээ. Энэ нь эмнэлгүүдийн ачаалал 73 хувиар нэмэгдсэн хэрэг юм. Томуу, томуу төст өвчин туссан хүүхдүүдийн 80 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна.
Иймээс Онцгой комиссын өнөөдрийн хуралд ЭМЯ, ХНХЯ хамтраад томуугийн дэгдэлтийн үeд 0-5 хүртэлх насны ээжүүдэд цалинтай чөлөө олгох санал оруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна. Мөн хүн амынхаа 40-45 хувийг томуугийн эсрэг улирлын вакцинд хамруулахын тулд 1,4 сая хүн тун вакцин авахад шаардлагатай 10.2 тэрбум төгрөгийг төсөвт суулгах санал оруулж дэмжигджээ.
Үүнээс гадна 2019 оны 4-р сарын нэгнээс орон даяар хатгааны эсрэг вакциныг бүх хүүхдүүдэд хийхээр болжээ.