СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-01-15

ШУУД: Томуугийн 7 төрлийн вирус дэгдээд байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

. ДЭМБ-аас 1880 тун Тамимфлю эмийг нийлүүлж байгаа. Яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдүүдийн хувьд 39-40 хүртэл халуурч, ерөнхий хордлогын шинжтэй, хоолой залгиур өвдсөн, амьсгалын дээд замын үрэвсэлийн шинжтэй ирж байна. 

Хөдөө орон нутагт амьсгалын замаар хоёр хүүхэд эндсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд 500 ор шаардлагатай байгаа хэмээн мэдээллээ. 

Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ:
Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 100 ортой эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 60 ортой хүүхдийн тасгийг шинээр байгуулсан.
Нийслэлийн өрх болон хүүхдийн эмнэлгүүдэд резидент эмч 22, АШУҮИС-ийн төгсөх ангийн 394 оюутанг нэмэлтээр ажиллуулж байна.
Чингэлтэй дүүргийн 1-10 дугаар хорооны хүүхдийн тусламж үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, Баянзүрх дүүргийн 5-н хорооны тусламж үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт тус тус шилжүүллээ.

Иргэн, аж ахуйн нэгжүүд эрүүл мэндийн байгууллагыг дэмжиж ажилчдынхаа эрүүл мэндийг бодох, 0-5 настай хүүхэдтэй ажилчдаа богино цагаар ажлуулан үр хүүхдээ асрахад нь дэмжлэг үзүүлэх, хүүхэд нь өвдсөн тохиолдолд цалинтай чөлөө олгох хэрэгтэй
Сонгинохайрхан дүүргийн 10-н хорооны насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг Ачтан эмнэлэгт шилжүүлж, тус дүүргийн эрүүл мэндийн төв дээр 70 ортой хүүхдийн тасаг нээж байна.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж байсан насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг тус дүүргийн эрүүл мэндийн төвд шилжүүлж, 180 орыг дангаараа хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүллээ.
Томуу, томуу төст өвчний үед ажиллах шуурхай багийг томилон Эрүүл мэндийн яаманд ажиллуулж байна.
.
ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Арваннэгдүгээр сараас томуу, томуу төст өвчин гарч эхлээд арванхоёрдугаар сард намжмал байдалтай байсан ч нэгдүгээр сарын 3-наас дэгдэлт хэлбэрээр гарч байна. Амбулаторийн үзлэг өмнөх гурван жилийнхээс бага боловч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх магадлалтай хүүхдийн тоо өндөр байна. . Уламжлалт цагаан сарын баяраар томуугийн дэгдэлт эрчимтэй тархах магадлалтай байгаа.
Эмнэлгийн ачаалал өндөр тул орны зохицуулалт хийж байна. Хан-Уул дүүрэгт 40 ортой хүүхдийн тасаг нэмэх, Сонгонохайрхан, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг зөвхөн хүүхдийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг авч байна.
ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийн тусламжид шаардлагатай эм, судасны шахуургууд нийслэлийн эмнэлгүүдэд олгож байна. Гэхдээ байдал хүндрэх магадлалтай байна. Тиймээс эцэг эхчүүдийг эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, эмнэлгийн салбарын ажилчдын ажлыг ойлгож хүлээцтэй хандахыг уриалж байна.
.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.