СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2019-01-14

Монголын туг далбаа өлгөсөн Өвөрмонголын ахлах сургуулийг шалгаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

ӨМӨЗО-ы Улаанхад буюу хятадаар Чифэн хотын Нэгдүгээр ахлах сургуулийг Бээжингийн эрх баригчид салан тусгаарлах үзэл гаргасан, суртал ухуулга явуулсан гэж үзэн шалгаж эхэлжээ. .

. Тэр дундаа ӨМӨЗО-д монгол хэл, соёл, үндэсний бүжиг, наадмаа хадгалахыг эрмэлзсээр ирсэн нь багагүй эсэргүүцэлтэй тулгардаг.

Улаанхад хотын ахлах сургуулийн сурагчид монгол хувцастай үндэсний бүжиг бүжиж, үндэсний зоог идэж хөгжилдсөн зургууд цахим ертөнцөд тархаж тэдгээрийг салан тусгаарлах үзэл сурталчилсан гэж буруутгаад байна. .

Хятадын Боловсролын товчоо, Хотын суртал ухуулга хариуцсан газар төлөөлөгчдөө илгээсэн байна. Тун удахгүй албан мэдэгдэл хийнэ гэлээ.

Ахлах сургуулийн ангиудад Монголын туг далбаанаас гадна Монголын эзэнт гүрний газрын зураг, Монголын их хаадын хөрөг зураг өлгөөтэй байсан гэжээ. Монгол хэл соёлын талаар хичээл заадаг ӨМӨЗО-ны сургуулиудад үндэсний хэв маягийг харуулсан туг далбаа өлгөх нь нийтлэг үзэгдэл гэж хүний эрхийн байгууллагууд үзэж байна. .

Хятадын блогчид цахим сүлжээнд тархсан зургуудад “хэдийгээр 56 өөр үндэстэн Хятадад байдаг ч бүгд нэг улс үндэстэн. Салан тусгаарлах үзэлтэй хэнийг ч хатуу шийтгэх хэрэгтэй” гэжээ.

 

Эх сурвалж: www.rfa.org, www.unpo.org

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.