2018 оны төсвийн орлого түүхэндээ анх удаа 2 их наядаар давж биeлэсэн байна. Орлого давж биeлэхэд уул уурхайн салбарын орлого 673 тэрбумаар давсан нь голлож нөлөөлжээ. Мөн монгол улсын зээлжих зэрэглэл өссөн нь нөлөөлсөн гэж үзэж байна. 2018 онд Чингис бондын үлдэгдэл 127.2 сая доллар, Дим сам бондын үлдэгдэл 905 сая Иэн, Дотоод бондын үндсэн төлбөр 1.7 тэрбум төгрөгийг төлсөн юм.
Харин 2019 оны орлого 9.6 их наяд бөгөөд орлогын дийлэнх буюу 8.5 тэрбумыг татварын орлогоос бүрдүүлнэ. 2019 оны төсвийн зарлага 11.2 их наяд байхаар төсөөлсөн байна. Ингэснээр 2019 оны төсвийг 1.9 их наядын алдагдалтай баталжээ. Гэхдээ энэ онд өрийн дарамт багатай байна гэж үзэж байна.