СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-01-14

ШУУД: Элчин сайд болохоор хүлээгдэж буй хүмүүсийн нэрийг татна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ШУУД: МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ажлын албаны дарга Д.Энхтайван нар мэдээлэл хийлээ. 

 

-Бүлгийн гишүүдийн олонхи нь Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь, Б.Хурц нарын Элчин сайдад нэр дэвшигчдийн асуудал сунжирч байгаа учраас нэрсийг нь татах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.

 

Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ долоо хоногтоо багтаан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Дараагийн УИХ-д даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ?
-УИХ-ын даргыг томилох процесс болоогүй. Эхлээд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж, батална. Дараа нь УИХ-ын даргатай холбоотой асуудлаар тогтоолын төсөл өргөн барих ёстой. Албан тушаалтай холбоотой зүйл огт яриагүй.
-Засгийн газрын хоёр сайдын асуудлыг ярилцсан уу?
-Одоо УИХ үйл ажиллагаа саатахгүй. Эдийн засгийн байнгын хороо мягмар гаригт хуралдана. УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, Засгийн газрын гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлаа тогтсон.

Дүрс: https://www.youtube.com/watch?v=xGDNPtJnzvs&feature=youtu.be&fbclid=IwAR3yYxydjd1pOrqGGsjCgWMReUuXukxxuab2Hmo6reyFTSRiTqHcpUG1QBM

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "одоо УИХ-ын үйл ажиллагаа гацахгүй. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр хэлэлцэх асуудлаа яриад тогтчихсон" гэлээ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.