Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан тэргүүтэй УИХ-ын гишүүд мэдээлэл хийж байна. Тэд МАНАН бүлэглэлтэй тэмцэх тэмцэл үргэлжилж байгааг хэллээ. Eрөнхийлөгчийн санаачилсан хуулийг энэ 7 хоногт батална гэж амласан учраас суултаа хойшлууллаа. Гэтэл парламентээр хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд оруулна гэж амлачихаад долоод буюу пүрэв гарагт хуралдах чуулганы хуралдаанд оруулсан байна. Үүнийг бид эсэргүүцэж байна.
Хэрэв УИХ-ын дарга М.Энхболд огцрохгүй бол бид дараагийн тэмцлээ Их тэнгэрт очиж хийнэ. Тэнд өлсгөлөн зарлаж, суулт хийнэ.
Ж.Батзандан: Нэмж хэлэхэд АН-ын бүлгээс Л.Болд бид хоёр гарснаар АН-ын бүлэг албан ёсоор тарсан. Гэвч тараагүй мэт ярьж ард иргэдийг хуурч байна гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ: 3 дахь жагсаал урсгалаараа ордон луу дайрч орох хэмжээнд очих байх. Гэхдээ 3 дахь жагсаалаас өмнө асуудал шийдэгдчих байх. Би хэзээ ч МАНАН бүлэглэлээс уучлал гуйхгүй. Ямар ч тохиролцоо хийгээгүй харин энэ 7 хоногт хуулиа батлах ёстой. Цагтай мина явж эхэлсэн. Хугацаандаа хуулиа батлахгүй бол мина дэлбэрнэ гэсэн юм.