Дакар Раллигийн зургаа дахь өдрийн гараанд манай тамирчид 41-р байраар барианд орж иржээ. Цаг тооцох уралдааны замыг 8 цаг 48 минут 11 секундэд дуусгасан байна
UTV OPEN ангилалд
Тухайн өдрийн дүнгээр VII байрт
Зургаан өдрийн нийлбэр дүнгээр IV байрт
Авто ангилалд
Тухайн өдрийн дүнгээр 41 дугаар байрт
Зургаан өдрийн нийлбэр дүнгээр 36 дугаар байрт ороод байна.
Харин мотоциклийн ангилалд уралдаж байгаа ОУХМ Н.Лхамаа Дакарын уралдааныг зургаа дахь өдрийн гараагаар өндөрлүүлж байна.
Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Элсэн дотор мотоциклоо гаргах гэж ноцолдож байх үед 516 дугаартай ачааны машин, анхааруулж газар тавьсан байсан миний каскийг дайрч уралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болголоо. Намайг Дакар раллигийн гараа болгоны уралдаанд сэтгэлээрээ дэмжиж урам хайрласан нүүр номын найзуудадаа баярлалаа” хэмээн мэдэгджээ.