СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Х.Сэлэнгэ хүртжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Ардчилсан шинэ үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан үндсэн хуулийн эцэг, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг гардуулдаг уламжлалтай билээ.

УИХ-ын даргын захирамжаар ологодог уг шагналыг өдгөө тав дахь удаагаа гардуулж байгаа бөгөөд хамгийн анх одоогийн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хүртэж байжээ.

 Харин өнөөдөр тав дахь удаагийн шагналыг:

Хууль зүйн шинжлэх ухааны суурь ойлголт, зарчим, институт бүрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, үндсэн эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхэд үнэ цэнэтэй цогц судалгааг хийж,  

 

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Х.Сэлэнгэд Б.Чимидийн нэрэмжит шагналыг гардуулж, баяр хүргэж хэлсэн үгэндээ,

 “...Энэ шагналыг өнөөдөр тав дахь удаагаа хүртээж байна. Б.Чимид гуай бол шинэ Үндсэн хуулийн эхийг барьж, Ардын Их Хурал 76 хоног төслийг хэлэлцэхэд ачааны хүндийг үүрсэн хүн юм. Энэ хүний эхийг барьж зарлан тунхагласан Үндсэн хуулиар орчин цагийн хууль эрх зүйн салбарын бүх харилцааг зохицуулж байгаа. 2019 оны шагналыг Таны туурвисан "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээлд олгож байна. Таны цаашдын эрдмийн их үйлс дэлгэрч байхыг хүсэн ерөөе” гэжээ. 


Доктор Х.Сэлэнгийн "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" гэх энэхүү бүтээл нь шинжлэх ухааны бүтээл бөгөөд монголчуудын төрт ёс, түүний уламжлал үнэт зүйлийг илрүүлэн гаргаж, орчин үеийн онол, арга зүйн үүднээс дахин үнэлэх оролдлого хийжээ. Энэ үндсэн дээр монголчуудын төрт ёс, төр барихуйн ёс, төр засахуйн ёс нь өнөөгийн Монголын төр ёсны үнэт зүйл болохыг тодорхойлохын зэрэгцээ монголчуудын эв эеийн тухай сургааль нь хүн төрөлхтөний оршихуйн үндэс, үнэт зүйл болохыг шинжлэх ухааны үүднээс нотлох оролдлогыг хийснээрээ онцлогтой юм.

 

Эх сурвалж: Parliament.mn

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.