Дэлхийн шилдэг тоглолтууд: Queen хамтлагийн Rock in Rio 1985 оны тоглолт
Дэлхийн шилдэг тоглолтууд: Queen хамтлагийн Rock in Rio 1985 оны тоглолт

 

Эрхэм таны амралтын өдөрт зориулан дэлхийн шилдэг тоглолтууд цувралаа хүргэж байна. "Дэлхийн шилдэг тоглолтууд" цувралын өнөөдрийн дугаарт алдарт Queen хамтлагийн 1985 онд Бразил улсын Рио Де Жаниеро хотод тоглосон тоглолтыг толилуулахаар бэлтэглээ. 

"Queen" хамтлаг

“Queen” хамтлагийн түүх оюутны “Smile” хэмээх хамтлагаас эхтэй гэдгийг та мэдэх үү? Хамтлагийн гоцлол гитарчин Брайн Мэй болон бөмбөрчин Рожер Тэйлор нар энэхүү хамтлагийг 1968 онд байгуулж байжээ. 1970 онд "Smile" хамтлагийн аргил гитарчин Тим Стафелл сургуулийнхаа Фредди хэмээх найзыг хамтлагтаа дуучнаар оруулсан байдаг. Түүнийг Фаррох Булсара гэдэг байв. Фаррох Булсара өөртөө Меркьюри гэсэн шинэ нууц нэр сонгожээ. Харин Фредди гэдэг нь түүнийг сургуулийнх нь Англи найзуудын дууддаг нэр нь байлаа. Тэрээр өөртөө Фредди Мерьюри хэмээх нэр өгсөн шигээ хамтлагтаа "Queen" хэмээх нэрийг ч өгсөн байна. Хожим тэрээр хамтлагийн нэрний тухайд "Энэ бол маш сонсголонтой нэр. Бас маш хүчтэй нэр юм. Хүмүүс цээжлэхэд хялбар шууд хүрэх нэр юм. Бас энэ нэр нь Гей гэсэн утгыг илэрхийлдэг болохыг ч би мэддэг байсан" гэсэн байдаг. 

Фредди Меркьюри урлаг судлаач, график дизайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн бөгөөд "Queen" хамтлагийг логог тэр зохиож байжээ. 

Тус логонд хамтлагийн бүрэлдэхүүнийг төрсөн ордоор нь төлөөлүүлэн дүрсэлсэн байдаг. Тодруулбал хоёр арслангаар хамтлагийн аргил гитарчин Жон Дийкон (1951.8.19), бөмбөрчин Рожер Тэйлор (1949.7.26) нарыг төлөөлүүлсэн байна. Учир нь тэд хоёулаа арслангийн ордонд төрсөн юм. Q үсэгний дээр байрлах наймаалжаар Брайн Мэйг (1947.7.19) илтгэсэн байна. Тэрээр мэлхийний ордонд төрсөн юм. 2 шидэт дагинаар өөрийгөө илэрхийлсэн байдаг. Фредди охины ордонд төрсөн тул өөртөө ч мөн Меркьюри хэмээх нэрийг өгсөн нь ийм учиртай юм. Хамгийн анх лого нь дан зураасуудаар дүрслэгдсэн байсан ба хожим нэмэлт зураглал болон өнгө оруулсан байдаг. 

1985 оны 1 сарын 11-20 өдрүүдэд Бразил улсын Рио Де Жаниеро хотод Rock in Rio амьд хөгжмийн их наадад анх удаа зохион байгуулагдсан бөгөөд уг наадмын хамгийн эхний өдрийн оргил хамтлагаар "Queen" хамтлаг уригдан тоглосон байдаг. Энэхүү тоглолтыг 10 хоногийн турш нийтдээ 1 сая 400 гаран мянган хүн үзсэн гэсэн тоо байдаг. 

Манай сайтын "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" цуврал буланд "Queen" хамтлагийн хэд хэдэн дуу орж байгаа ба бид тухай бүрт хамтлагийн талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байх болно.  

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл