Франц улсын нийслэл Парис хотод дуурийн театрын ойролцоо барилгад хий дэлбэрч гурван хүн амиа алдсан байна. Амиа алдсан гурван хүний дунд Испанийн иргэн эмэгтэй, хоёр гал сөнөөгч байгаа юм. Удаа дарааллан болсон дэлбэрэлтийн улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 10 орчим нь хүнд түлэгдэж бэртсэн гэдгийг мэдээлжээ.
Дэлбэрэлт болсон газар аялагч жуулчдын хөл хөдлөгөөн ихтэй ба дэлбэрэлт хүчтэй байсны улмаас ойролцоо байсан автомашинууд онхолдож, цонх шил хагарсан байна. Хий дэлбэрсэн нарийн боовны газар бүхэлдээ шатжээ.
Амиа алдсан Испани эмэгтэй амралтаараа нөхөртэйгээ хамт Парист зугаалж байжээ. Хүнд шархдан эмнэлэгт хүргэсэн ч амьсгал хураажээ. Гэмтэж шархадсан хүмүүсийн дунд Испаниас ирсэн жуулчид байгааг эх сурвалж мэдээлэв.
Гэмтэж бэртсэн өвчтнүүдийг нисдэг тэргээр зөөж эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Барилга галд автсан тул 150 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.
Эх сурвалж: www.bbc.com