Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №481 Rick James, ‘Super Freak’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №481 Rick James, ‘Super Freak’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№481 Rick James, ‘Super Freak’

Америкийн хөгжимчин, дуучин Рик Жеймсийн дуу хөгжмийн карьер 10 настайгаас нь эхэлсэн бөгөөд цэрэгт татагдахаасаа өмнө маш олон хамтлагуудад дуулдаг байжээ. 1977 онд "Motown's Gordy Records" студитэй гэрээ байгуулан хамгийн эхний "Come Get It!" цомгоо гаргажээ. Уг цомогт багсан "You & I", "Mary Jane" дуунууд нь хит болж цомгийн борлуулалт 2 сая хувиас давсан байна. Тэрээр карьерийнхээ туршид хэд хэдэн маш сайн цомгууд гаргасан ба энэ дундаас магадгүй хамгийн шилдэг цомог нь 1981 онд гаргасан "Street Songs" цомог байж мэднэ. Уг цомогт дуучны "нэрийн хуудас" болсон "Super Freak", "Give It to Me Baby" дуунууд нь багтсан байдаг. 

Рик Жеймс нь зөвхөн дуучин байгаагүй юм. Тэрээр маш олон хамтлаг дуучдад дуу зохиож өгөхөөс гадна продьюсерийн ажлыг амжилттай хийдэг байсан байна. Тухайлбал дараах хамтлаг, дуучдыг продьюсерлэсэн нь амжилттай болсон байдаг. Үүнд:  Teena Marie, the Mary Jane Girls, the Temptations, Eddie Murphy, Smokey Robinson нарыг нэрлэж болохоор байна. Түүний амьдралын сүүлийн мөчүүд хар тамхинд хэт донтож, шоронд хүртэл орсон гунигт өдрүүдээр төгссөн байдаг. Рик Жеймс 56 насандаа зүрхний шигдээсээр нас эцэслэсэн байна. 

"Super Freak" дуу нь 1981 онд зохиогдсон тухай бид дээр дурьсан. Тэгвэл уг дуу гарсанаас 9 жилийн дараа буюу 1990 онд уг дууны шинэ хувилбар болох "U Can't Touch This" дууг раппер МСи Хаммер дуулж хит болгож байсан байна. МСи Хаммерын "U Can't Touch This" дуу ч бас "Бүх цаг үеийн шилдэг 500" жагсаалтанд багтдаг байна. 

Rick James, ‘Super Freak’

 

МСи Хаммерын "U Can't Touch This" 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл