СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-01-12

Мансруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах бодис олон улсын шуудангаар илгээсэн үйлдлийн дахин нэг гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоожээ. Нидерландын Вант Улсаас гэсэн хаяглалтай Олон Улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирсэнийг энэ сарын 08-ны өдөр илрүүлэн таслан зогсоож дайчлан баривчилсан. 

.

. Тодруулбал, нэгдүгээр сарын 08-ны 20 цагт Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудалд мансуурсан байдалтай байсан бүлэг залуусыг үйлдэл дээр нь цагдаагийнхан таслан зогсоож, баривчилсан байна. 

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч шуурхай шалгахад мансуурсан байдалтай байсан этгээдүүд болох 20-22 настай Н, Б, Х  нар нь мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хэргийн газраас хэрэглэж байсан эд зүйлсийг хураан авч тэмдэглэл үйлдэн шинжээч томилох ажиллагааг явуулан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

 Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар нь 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв мөн Хэвлэл мэдээлллийн төвтэй хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажилласан.

.

2018 онд Монгол Улсын хилээр мансууруулах, эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн хэргүүдийг илрүүлснээс сүүлийн 2 сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоон
мөн мансууруулах төрлийн бодисыг ахуйн хүрээнд гар аргаар тарьж ургуулдаг хэргүүдийг илрүүлэн таслан зогсоон ажиллаж байна. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.