СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-12

Г.Ням-Од: Хийж буй ажилдаа дуртай бол чамд бүх боломж бий

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Хүүхэд залуучуудын дунд хүлээлт үүсгэж буй нэгэн үйл ажиллагаа бол “Хандлага нэрэгч” цуврал лекц юм. Лекц бүр нь сонирхолтой олон залуучуудыг хамруулж чаддаг, чадварлаг лектор болон салбар салбартаа амжилт гаргасан залуучуудаар яриа өрнүүлдэг нь сонсогчдын анхаарлыг татдаг. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж нийгэмдээ эерэг хандлагыг бий болгохын төлөө ажилладаг “Хандлага нэрэгч” ТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, үүсгэн байгуулагч, “Чанар” брэндийн захирал Г.Ням-Одтой ярилцлаа.

Ажилдаа хандах хандлага, бие биетэйгээ харьцах харилцаа, аливаа асуудалд хандах хандлага нь маш буруу байгаа учир “Хандлага нэрэгч” хэмээн нэрлэсэн

-“Хандлага нэрэгч” ТББ хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?

-2014 оноос “Бизнес сэдэлтэй залуус” ТББ-аа байгуулж хүүхэд, залуучуудад лекц, сургалт тавьж үйл ажиллагааныхаа гарааг эхэлж байв. 2018  оноос нэрээ сольж “Хандлага нэрэгч” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсан. Өнөөдөр залуучуудын хандлага маш их дутагдаж байна. .  Нийгэмд байгаа бохир зүйлсээс эерэг байдлыг шүүж авч нийгэмд түгээхийг зорьсон. Мөн зөвхөн хотод амьдардаг хүүхэд залуус гэхгүй цаашлаад хөдөө орон нутгаар үйл ажиллагаагаа өргөн хүрээнд явуулахыг хүсдэг.

-“Хандлага нэрэгч” цуврал лекцдээ лекц унших зочноо хэрхэн сонгодог вэ?

-Бид нийгэмд эерэг зүйлс хийдэг, салбар салбартаа амжилттай явж буй хүмүүст санал тавьдаг. Бидний хийж буй зүйлс залуучуудад хэрэгтэй, нийгэмд тустай зүйл учир саналыг маань хүлээж авдаг. Нийтдээ 12 лекц явахад УИХ-ын гишүүн Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Чила лектор, найруулагч Б.Тамир гэх зэрэг нийгэмд тэргүүлж буй хүмүүс оюутан, залуучуудтайгаа уулзсан. . Тусгаар тогтнолын ордонд болж байсан лекцэнд 1000 залуучууд цуглахад бид маш их баярласан. .

-Анхны лекц, сүүлийн лекц хоёрын ялгаа ямар байсан бэ?  Хүсэж байсан үр дүндээ хүрсэн үү?

-Эхний лекц дээр жүжигчин . Алтаншагай уригдаж байлаа. МУИС-ын номын санд 150 залуучуудтай лекц эхэлж байсан. Тухайн үед маш олон ажлыг амжуулж, залуучуудын сэтгэлд нийцүүлэх гэж их хичээсэн. Халаасандаа 1000 төгрөгтэй түүгээрээ лектордоо ус авч өгөөд зохион байгуулалтандаа ордог. Лекцээ дуусгасны дараа тэнд цугласан залуучуудаас урам зориг авч дараагийн ажлаа бодсон.  Яг энэ эрчээрээ 12 лекцийн ард гарсан байна. Энэ хугацаанд сошиал хандалт маань ихсэж, .

Миний бодлоор хүсэл мөрөөдөлгүй мэргэжилтэн маш олон байна гэж боддог. Хийж буй ажил,эргэжилдээ дуртай бол чамд бүх боломж бий

-Та спорт хувцасны брэнд гаргаснаа уншигчдад сонирхуулж яриач?

-Бид өөрсдийн өмсөх хувцсаа хийх ёстой юм байна. Ядаж хувцсаа өөрсдөө үйлдвэрлэчихдэг болчихвол гэх бодлоос “чанар” брэндийн санаа гарч хэрэгжүүлж эхэлсэн. Тэр үедээ үндэсний брэнд гаргах гэсэн мөрөөдлөөс л өнөөдрийн энэ амжилтанд хүрлээ. Анх санаагаа 2014 онд гаргаад анхны бүтээл маань хүндрүүлэгчийг элсээр хийж байсан. Түүний дараагаар ганц нэг цүнх хийж үзсэн.Тухайн үед санхүүгийн асуудал сайнгүй байсан болохоор амжилттай байгаагүй. Би чинь оюутан.. Тухайн үед манай нэг ах хослолыг маань худалдаж авсан. Тэгээд загвар хийцээ сайжруулж цааш хослолоо хийсэн. 2016 онд хослолоо хийж байгаад хоёр жил завсарлаж, 2018 оноос үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж эхэлсэн. Завсардсан хоёр жилийн хугацаанд би суралцаж төрийн бус байгууллага байгуулсан юм.. Цагаан сарын дараагаас өөрсдийн нэрийн дэлгүүртэй болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Залуу хүн гэхэд чамгүй амжилттай яваа. Амжилтынхаа нууцаас хуваалцаач?

-. Мөн би өөртэйгөө ижил хүсэл тэмүүлэл зорилготой залуучуудтай нэгдэн нийлж, хамтарч ажиллахын тулд энэхүү ТББ-аа байгуулсан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд олон хүмүүстэй танилцаж нөхөрлөсөн. Яг тэндээс хамт  олонтой байх ямар сайхан юм бэ гэдгийг ойлгож авсан. Ганцаараа хөгжих бус хамт олонтой байхад илүү амжилтанд хүрдэг.

Яагаад бизнес эрхлэгч хүмүүсийн арав хүрэхгүй хүн нь амжилтанд хүрээд үлдсэн 90 хувь нь бүтэлгүйтэж ажлаа зогсоодог вэ? Энэ бол хүний тууштай байдлаас л хамаарч байгаа юм

-Өнөөгийн залуучуудын хандлага ямар түвшинд байна вэ?             

-.Гэхдээ лекцэнд суусан, суухыг хүсэж байгаа залуус өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээс урам зориг аваад гардаг. Ихэнх нь өөрчлөгдөх гэсэн хүсэл тэмүүлэлтэй байгаа. Энэ үед нь бид зөв чиглүүлж өгөх нь зүйтэй.

-Оюутан залуучуудад нэг сайхан уриагаар урам хайрлаач. Магадгүй таны үг тэднийг өөрчилж чадах ч юм бил үү?

-Өөрийнхөө дуртай зүйлийг хайж ол. Өнөөдөр монголоор дүүрэн хуульч, эдийн засагч, сэтгүүлч байна гэж ярьдаг. . Өөрийгөө бусдад хүлээн зөвшөөрүүлж, нүдэнд нь бодит бүтээл гаргахын тулд сайн хөдөлмөрлө. Бие биетэйгээ зөв харилцаж, байнга эерэг зүйлсийг түгээж байгаарай.

Ярилцсан сурвалжлагч Д.Болор-Эрдэнэ 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.