Дорнод аймаг "Тэмээ" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор "Тэмээн соёл-2019" арга хэмжээг зохион байгуулжээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, ХХААГазрын дарга Б.Батсайхан, Булган сумын Засаг дарга Б.Базаргүр нар оролцсон байна.
Энэхүү арга хэмээнд Булган сумын гурван багийн 15 малчин, гурван хөсөг, 120 тэмээ оролцжээ. "Тэмээн соёл-2019" хэмжээний үеэр шилмэл буур, шилмэл ингэ, ганган ботго, эмнэг тэмээ сургах, буйл зорох, ногт зангидах, тэмээний уралдаан зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулсан байна.