Ромын эзэнт гүрний цаг үе рүү эргэн харвал Лондон хот хээнцэр ганган хүмүүсийн хот байжээ. Өдгөө энэ хотод 300 өөр хэлээр ярьдаг 270 гаруй үндэстэн амьдарч байна. Хотод амьдардаг гурван хүн тутмын нэг нь гаднаас ирж суурьшсан байдаг. Тиймээс яах аргагүй орчин үеийн хөгжилтэй дэлхийн хот мөн. Барууны томоохон хотуудаас анх удаа Исламын шашинтай эрхмийг даргаараа сонгосон. 2028 он гэхэд 9,8 сая оршин суугчтай болох их хотын загварын чиг хандалга, иргэдийн өнгө төрхийг илэрхийлсэн гэрэл зурагчин Дамиен Фростын "Шөнийн цэцэгс" цуглуулгыг толилуулья.
Эх сурвалж: www.cnn.com