СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-11

Чуулган: ХХААХҮ-ийн сайдыг томилохоор хэлэлцэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилох саналыг 11-р сарын 15-нд гаргасан. Уг саналыг оны өмнө УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан ч чуулганы ирц бүрдэхгүй есөн удаа хойшилсон учир өнөөдрийг хүртэл томилж чадаагүй юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойшхи хуралдаанд нийт 56 гишүүн хүрэлцэн ирсэн бөгөөд яг одоо ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, үг хэлж байна.  

Ж.Мөнхбат гишүүн:

Намынхаа эв нэгдлийг бариад ах нарыгаа дэмжчихье. Сарын дараа хүн танихаа болино доо. Өрөөнд нь орохоор хүн танихаа байчихна. Энэ ч яахав.

Харин та яг Ерөнхий сайддаа хань болж чадах уу. ХХААХҮ-ийн сайд бол Х.Чойбалсан даргын хийж байсан ажил. Өнөөдөр та 65,66 нас хүрчихлээ. Монголын төрд зургаан удаа сайдаар ажилласан.Одоо болно гэж боддоггүй юм уу? Сайхан залуучууддаа суудал тавиад өгчихөж болдоггүй юм уу.

Ч.Улаан гишүүн:

Би Засгийн газарт орж ажиллая гэсэн санал хэлж байсангүй. Ерөнхий сайд надад санал тавьсан. Би хүлээж авсан. Өөрт ямар чадвар байна түүнийгээ ажилдаа бүрэн зориулж ажиллана аа. Хичээнээ би.

С.Бямбацогт гишүүн:

Зургаан удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, долоо дахь удаагаа сайдаар томилогдож байгаа танд баяр хүргэе. Таны хичээнээ гэдэг үг чамлалттай сонсогдож байна. Яагаад гэвэл энэ салбар маш чухал салбар. Хамгийн том сайдын, хамгийн их ачаа үүрэх хүн та. Цаашид ямар ямар зорилтууд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлж өгөөч. Өнөөдөр хамгийн их тулгамдсан асуудал бол махны асуудал. Түүхэндээ хамгийн их мал тоолуулсан ч мах хамгийн өндөр үнэтэй байна. Цаашид ч өснө. Гэтэл малчдын орлого огт өсөөгүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөсөн бэ.

21/100 хөтөлбөрийг Засгийн газар баталсан. Энэ хөтөлбөрийг та шууд хэрэгжүүлэх ёстой. Мөн ЖДҮХС-ийн зээлийн асуудлыг хэрхэн зөв, зүйтэй шийдэх талаар ямар бодол, саналтай байна вэ?

Ч.Улаан гишүүн:

Энэ салбар маш том салбар. Арга хэмжээ тус бүрээр нь авч үзэхэд хиймээр зүйл их байна. Аймаг тус бүрт таваас доошгүй үйлдвэр байгуулж ажиллая гэж бодож байна.

Зээлийн асуудлын тухайд, Засгийн газар хоёр үе шаттай загвар бий болгож ЖДҮХС-ийн зээлийн асуудлыг шийдвэл илүү оновчтой болно гэж итгэж байна.

Одоо долоон гишүүн асуулт асуухаар санал өгчээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.