Өнгөрсөн оны 10 дугаар сард эцэг эхээ алдсаны дараа АНУ-ын Висконсин мужаас сураггүй алга болсон 13 настай охин эсэн мэнд олджээ.
Жэйме Клосс охины эцэг эх гэртээ бусдад буудуулж амиа алдсан байсан. Хэрэгт холбогдолтой байж болзошгүй сэжигтнийг охиныг олсны дараахан барьж саатуулсан байгаа юм.
Орон нутгийн хэвлэлээр Жэйме гэрт нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Висконсин дахь гэрээсээ зугтсан ба түүнийг шаварт хутгалдсан байхад нь иргэд олжээ.
Жэймегийн гэрээс 10 км орчимд байдаг жижиг тосгоны иргэд охиныг олсон байна. Охин халтартаж бохирдсон хувцас өмссөн байсан ба өөртөө хэт томдсон гуталтай явж байжээ.
Түүнийг олсон сургуулийн багш сураггүй болсон Жэйме охиныг таньж 911 рүү залгажээ. Цагдаа нар ирэхийг 20 минут орчим хүлээхдээ охин хоол идэж, ус уухаас татгалсан байна.
2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн тусламжийн утас руу дуудлага ирсэн ч хэн ч дуугараагүй байна. Утасны байршлаар цагдаа нар дөрвөн минутын дараа шалгахаар ирэхэд буу, сэжигтэн, охин аль нь ч ул мөргүй алга болсон байж.
Хэрэг гардаг өдөр Жэйме ээжтэйгээ хамт хамаатныхаа төрсөн өдрийн баярт явж, аав нь ажил дээрээ байсан гэж ойрын эх сурвалж мэдээлсэн юм.
Эх сурвалж: www.bbc.com