СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-11

М.Энх-Амгалан: Бүрэн эрхтэй хүнийг бүрэн шалгаж чаддаггүй юм

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Ерөнхий прокуророос өргөн мэдүүлсэн УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-С.Зоригийн хэргийг шалгаж байна уу үгүй юу гэдэг нь ойлгомжгүй. Прокурор дээр шалгаж байсан хэрэг юу болов? Захиалгат хэрэг гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Мөн ЖДҮХС-аас зээл авсан хэрэгтэй холбогдуулан дахиж олон хүмүүсийг оруулж ирж магадгүй учраас хойшлуулна гээд байх юм. Хэзээ оруулж ирэх юм бэ?

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

-Прокурорын байгууллагын ахалсан ажлын хэсгийг С.Зоригийн хэрэг дээр байгуулсан байсан. Миний зарчим бол прокурор хүн хяналт тавьдаг болохоос биш ажлын хэсгийг ахалдаггүй. Ийм л учраас би ажлаа авангуутаа прокурорыг энэ ажлын хэсгээс болиулсан. Цагдаа тагнуул шалгалтаа хийж байгаа.

ЖДҮХС-ийн хэрэгтэй холбогдуулан хэлэхэд бүрэн эрхтэй дархлагдсан хүнийг бүрэн дүүрэн шалгах боломжгүй байна. Хууль хяналтын байгууллага бүрэн дүүрэн шалгах үүрэгтэй. Цаанаасаа та нар заагаад өгчихсөн биз дээ. Надаар хэлүүлэлтгүй маш сайн ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.