СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-01-11

Олон болоорой /Утгын чимэг-22 наадмын шилдэг өгүүллэг/

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

 

 

 МЗЭ-ийн  шагналт яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж "Гурван хэмжээс" өгүүллэгээрээ тэргүүлсэн т, зохиолч Б.Цоожчулуунцэцэг "Булангийн зогсоол" өгүүллэгээрээ гутгаар байрт шалгарсан юм.

 

 

Тусгай шагналыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүхийн “Алтан хундага”, зохиолч Ц.Ганболдын “Араатан”, МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Даваасүрэнгийн ”Байлдааны морьд”, Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон”, МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуягийн “Сүүлчийн зүсэлт”, СГЗ С.Оюуны “Тэнгэрийн хүү”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн” өгүүллэгүүдэд тус тус хүртээсэн. “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг 1990 онд анх зохион байгуулахад Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв “Эрхий дарам зай” өгүүллэгээрээ тэргүүн байрт шалгарч байжээ.

 

Олон болоорой

 

 

. Бид хоёр ердөө нэг насны зөрүүтэй ч миний эгч надаас биеэр том, товируун охин байжээ. За, дээрэлхүү гэж учиргүй. . Эг самбаагүй гижигдүүлэх гөвшүүлснээсээ дор шүү дээ. Цагаан сарынхаа хэдэн чихрийг хэр чинээндээ нуувч эгч аль цагийн хамаг л том чихрийг нь түүж идчихээд жартайтал инээж зогсдогсон. .

 

 

Хөдөөний хүүхдүүд дөрөв тавтайгаасаа л хурга ялгаж, үнээ ивэлгэхээс эхлүүлээд малын захад зогсож, эцэг эхийнхээ гар хөлийн үзүүрт дэм болох гэж хичээцгээдэгсэн. Түүндээ ч дуртай. . Аав сум яваад эзгүй байлаа. Өглөөгүүр ая намдуухан байсан тэнгэр үд дундаас эхлэн бүрзийж, цасан шуурга нүүр нүдгүй балбаж эхэллээ. . Ээж “гэртээ ор, ор” гээд байгаа бололтой хоёр гараа савчаад байна. Эгч бид хоёр бараа, бараандаашуу бөртгөнөн гүйцгээв.

 


Нэг мэдсэн хонь хоёр тасраад нэг хэсгийг нь эгч бид хоёр дагаад гүйж явна. . Богино хөлийн мал ч гэлээ уруудсан л бол бидэн шиг амьтдад гүйцэгдэнэ гэж үгүй. Хаврын шуурга гэдэг нэг балбахаараа аархуу ч гэж жигтэйхэн. Сөрсөн нэгнийг сөхрүүлж байж л санаа амрах аятай. Туниа муутай зарим төлөг борлон энд тэндгүй л бөмбийлдөөд унаж байсан санагддаг юм. .
. Эмнэлэгээс гарч гэртээ иртэл хоймрын авдар дээр эгчийн зураг зулын гэрэлд сүүмэлзэж байсым даа. Ингээд л би эгчгүй болов. . Хэдийгээр би чихрээ нуух хэрэггүй болсон ч нууж идээгүй чихэр амтгүй болчихдог юм билээ. Эгчдээ би чихрээсээ өгдөг байсаан. Эгчийнхээ зурагны өмнө чихэр тавихыг харсан ээж маань аргаа үүрээд гэлдэрчихдэгсэн. 
Өдөр хоног ээлжилсээр хэн хүний амнаас сэм унах “Азтай хүү” гэх үгсийн дундуур би хүний ганц хүү болон өслөө. . Цэргийн насанд ирэхэд би арваад жилийн өмнөх атигар жаахан хүү биш болсон байв. “Банзарын ганц хүү баймгүй сайхан залуу болж. Аргагүй ээ, хорвоод үлдье гэж үлдсэн хүү дээ” гэх яриа салхины үзүүрт тэгнэгдсээр чихний омог ирвэгнүүлэхэд цөс хөөрсөн амьтан цэрэгт мордож билээ. .

 


Тэр жилийн зуны дэлгэрийг хэлэх үү. Ёстой л нэг газар багадаж, дэлхий давчидсан, ай мөн “бачим” зунсан. . Нутаг нугын эмс охидын харцыг, эрчүүдийн сэтгэлийн хороор даруулж явсан үедээ мэлмэрээ хархан нүдэт Дэлгэрмаатайгаа таарсандаа. Тэгээгүй бол .
Дэлгэрмаа надад гурван охин төрүүлж өгсөн ч миний сэтгэлд “Удам залгах хүүгүй” гэх туниа муутай, тунирхлын цог үе үехэн уугиж асан тэрхэн мөчид багын анд . Зуны гурван сарыг гудайтал айраг архи эргүүлдсээр унаа морио улдааж, унаган биеэ эцээсэн амьтан гэрийнхээ уяанд дөрөө мулталлаа.
А. Тэгтэл ууц нуруун дундуур тас буугаад явчихлаа. Яав ийв гэх зуургүй дахиад нэг буув. Ухасхийсэн бол бариад авах байсан биз. Гэхдээ би тэгсэнгүй. .
. Бор морины хөнгөн алхаа товор товор гишгэлсээр холдов. Ташуурын гувруу нуруу хорсгохоос илүүтэй хэлсэн үг нь тархи манаргаж орхив.
. Гурван охин маань над руу ирмээр авч гэрэвшээд байгаа бололтой. . Тэр их ачааг ганцаар үүрэх Дэлгэрмаа юун надтай манатай. Гэхдээ тунарсан мэлмэрээ харц нь тамирдуу л болохоос гундчихаагүй харагдана.

 

 

Гол руу гүйх гурван охиныхоо араас ширтэнгээ «Аав эртээр юу гэчихэв дээ» гэж ихэд энгүүнээр асуух аядвал «Үг хэлэхтэй болсныг бодоход чи өнөө маргаашгүй тэнэх байлгүй. Тэгэхээрээ эхээсээ очиж асуухгүй юу» гээд хурдхан холдох минь гэсэн шиг охидынхоо араас дэгдчихлээ. Үе үехэн нүүрээ шудрахыг бодоход уйлж л яваагаас зөрөхгүй. “Тиймээ, ээж л учрыг хэлэх юм байна” гэж бодовч уулзана гэхээр халуун. .
“Ишш, ингэж ч явах гэж дээ чи” гэсэн урам хугарсан харцаар ширтэж суусан. «Тэр ёрын шуурга жаахан уясаж, нүд орохтой зэрэг л бид хотлоороо эрэлд гарч таван саахалтын дайтаас та хоёрыг олсон. Нэг бөвийсөн цул юм ...» гээд ээж нүдэндээ дүрслэв үү гэлтэй таг чиг болсноо шүлсээ гүдхийтэл залгиж . Чиний хамраас халуун уур гарч байсан даа. Аав чинь та хоёрыг давхраар нь тэврээд гэртээ авчирсан. . Ярьсан байлаа ч би сонсож дөнгөхөөргүй болсон байв.

 

 

. Нэг мэдэхэд ээж ч алга, үхэр тугал, ер нь бүгд алга. Т.
Тэндээс би «Амь тавихад ч бас учиртай юм байна» гэж шивнээд боссон доо. . . Дэлгэрмаагийн минь мэлмэрээ хархан харц харзны ус шиг сэргэсэн шүү. Тогоон чинээ гэдэстэй тэр минь хүүхэд шиг л хөнгөмсүү.
Охид маань намайг ноолох дуртай. . Би ч гэсэндээ хотны ат шиг ноолуулж хэвтэх дуртай. .
Одоо төрөх хүүхэд минь охин уу, хүү юү хамаагүй ээ. ...

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.