УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-УИХ-ын гишүүн Л.Болд намайг болон Н.Номтойбаяр гишүүн бид хоёрыг өчигдөр Сүхбаатарын талбайд болсон жагсаалын үеэр цуст мөргөлдөөн хийхээр хүмүүс бэлдсэн байсан гэсэн мэдээлэл хийснийг эрс няцааж байна. Н.Номтойбаяр гишүүний хувьд өчигдөр оройны онгоцоор буусан байна лээ. Миний хувьд энэ жагсаалд 200 хүн байтугай хоёр хүн ч аваачиж оролцуулаагүй ээ.
Л.Болд гишүүний хамаарал бүхий "Богд" банк Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөг шилжүүлж авсан гэсэн баримтыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа мэдээлсэн. Энэ нь үнэн юм билээ. Найман сая ам.доллар, 9.8 тэрбум төгрөгийг авсан байсан.