Энэ сарын 22-25-ны хооронд Швейцарийн Давост Дэлхийн эдийн засгийн чуулган болох гэж байна. Дэлхийн эдийн засгийг бүрдүүлэгч гол орнуудын нэг АНУ энэ жилийн чуулганд оролцохгүй бололтой.
“Reuters” агентлагийн мэдээлснээр Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн газар түр зогсолт хийж байгаатай холбогдуулан Давост хийх байсан айлчлалаа цуцалсан байна.
Трамп Твиттер хуудсандаа “Хилийн аюулгүй байдал бол улс үндэстний аюулгүй бүрэн бүтэн байдлыг хамгийн чухал асуудал. Би Давост хийх маш чухал аяллаа хүндэтгэлтэйгээр цуцалж байна” гэжээ.
Трамп Америк-Мексикийн хил дээр цагаач, дүрвэгсдээс сэргийлсэн хана барихаар Холбооны Засгийн газартай санал зөрөлдөөд байгаа юм. Трамп сонгуулийн кампанит ажилдаа амласан дүрвэгсдээс хамгаалах хана барьж босгох төсвөө шийдэхэд Ардчилсан намынхны эсэргүүцэлтэй тулгарсан.
Энэ асуудал шийдэгдэх хүртэл Засгийн газар түр зогсолт хийсэн. Энэ сарын 20 хүртэл Трамп, Ардчилсан намын эрх баригчдын аль нэг нь шийдвэрээсээ буцна гэдэгт итгэлгүй байна.
Тиймээс Давост болдог эдийн засгийн чуулганд оролцоно гэж найдах хэрэггүй болж байгаа юм. Энэ жилийн чуулга уулзалт Трампын хувьд онцгой ач холбогдолтой байлаа. Хятадтай эхлүүлсэн худалдааны дайн, Европын холбооны эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан олон чухал уулзалт хэлэлцээр хийх ёстой байсан юм.
Эх сурвалж: www.reuters.com