СПОРТЫН ДОМГУУД: Оскарын шагналт Кобэ

ӨДӨР ТУТАМ

ONLINE TV

Шинэ мэдээ

МУ CONTENT

НИЙТЛЭЛЧДИЙН БУЛАН

Спорт

СПОРТЫН ДОМГУУД: Оскарын шагналт Кобэ

 

Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Лэйкерс багийн гол тоглогч асан Кобэ Брайнтийг өнөөдрийн "Спортын домгууд" булангаараа дэлгэрэнгүйгээр танилцуулахаар бэлтгэлээ. Коби Филаделфиа Севентисиксерс багийн тоглогч асан, Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагч асан Жөү Брайнтын ганц хүү юм. Түүний эцэг эх нэгэн рестораны цэснээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэсэн болохыг та өмнө нь сонсож байсан уу?

Брайнт, Шакил О'Нил нар Лэйкерс багийг 2000-2002 онд гурван удаа НБА-гийн аварга болгосон байдаг. 2003-2004 оны улирлын дараа О'Нил явж, Брайнт Лэйкерсийн гол тоглогч болсон бөгөөд 2005-2006, 2006-2007 оны улирлуудад НБА-д оноогоор тэргүүлжээ. 2006 онд Брайант Торонто Рэпторсын эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон байна. 2009, 2010 онуудад дараалан Лейкерс багтайгаа НБА-ийн аварга болсоноор карьерийнхээ түүхэнд 5 удаа НБА-д түрүүлсэн байна. 

Тэрээр карьерийнхээ 20 жилийн хугацаанд нийт 33.643 оноо авсан нь домогт Майкл Жорданы амжилтыг давж бүх цаг үеийн хамгийн олон авсан тоглогчдын гуравдугаарт эрэмблэгдэж байна. Түүний дээр Карим Абдул Жабар (38.387), Карл Мелоун (36.928) нар бичигдэж байгаа юм. 

Кобэг "Black Mamba" хэмээн хочигдог байлаа. Энэхүү "Black Mamba" гэдэг нь Африкийн хамгийн хортой могой бөгөөд хэрвээ та түүний довтолж байгааг харсан бол тэрээр эсрэг багтаа хамгийн их хор хөнөөл учруулдаг довтолгоотой тоглогч гэдгийг мэдэх байх. Мөн бөмбөг өөртөө дамжуулахыг хүссэн үедээ яг л могой шиг дуу гаргадаг байсан байна. 

Тэрээр  Кобэ өөрөө зохиолыг нь бичиж, найруулж, дуу оруулсан анимейшн бүтээлээрээ өөрийн сагсан бөмбөгт дурласан 20 гаруй жилийн түүхийг тун өвөрмөцөөр харуулжээ.

"Dear Basketball" богино хэмжээний анимейшний трейлер: 

Кобэ Брайнтын NBA түүхэн дэх шилдэг 50:

Санал болгох

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх