СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орон сууц худалдан авч буй иргэд тухайн компаниасаа НӨАТ-ын баримтаа авна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжээд даруй гурван жилийн нүүр үзлээ. Хуулийн хэрэгжилт сайн байгаа ч илүү сайжруулах шаардлагатай олон асуудал бий.Тиймээс цаашид хуулийн хэрэгжилтийг хэрхэн сайжруулах, НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ өгөх талаар Нийслэлийн татварын газрын ахлах байцаагч В.Баяраас тодрууллаа.

-Ипотекийн зээлээр байр авч, хуваарийн дагуу эргэн төлөлт хийж байгаа иргэд НӨАТ-ын баримт авах боломжтой гэсэн. НӨАТ-ын баримтыг банкнаас авах уу?

-Орон сууц худалдаж авах үйл явцаас эхэлнэ. Жишээлбэл, худалдан авагч нэг барилгын компаниас байр авч гэрээ байгууллаа. Худалдах, худалдан авах гэрээнд үндэслээд шалгуур хангаж байвал найман хувийн хүүтэй орон сууцны зээлд оруулна. Банкинд хуваарийн дагуу төлбөрөө барагдуулна. Байраа худалдаж авах үед төлбөрийн тодорхой хувийг төлөөд, гэрээ хийж байгаа нийт дүнгээр нэг удаа л худалдан авсныг нотлох баримт олгоно. Төлөлт болгонд баримт олгоно гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээ хийсэн л бол төлөлт бүрэн төлөгдсөн эсэх хамаарахгүйгээр гэрээнд төлөгдсөн дүн хэд байна, 100 сая бол тухайн дүнгээр баримт олгох ёстой. Барилгын компани гэрээ байгуулж, орон сууц худалдаж байгаа учраас баримт олгоно. Түүнээс НӨАТ-ын хөнгөлөлтөө эдлэх хуультай. Харин банк төлбөрийн баримт олгохгүй.

- Т э г в э л  Н Ө АТ - ы н баримтаа яг хаанаас очиж авна гэсэн үг вэ. Нэгэнт байраа худалдаж аваад тав, зургаан жил төлөлтөө хийгээд явж байгаа хүмүүс яах вэ?

-Барилгын компани хувь хүн хоёрын хооронд хийж байгаа нөхцөлд үндэслэн баримт өгнө. НӨАТ-ын баримтаа авч хадгалж байгаад хөнгөлөлтөд хамрагдах жилдээ гэрээ байгуулсан газраа өгөх хэрэгтэй. Зээлийн эргэн төлөлт хэзээ барагдуулж дуусахаас хамаарч зөвхөн хөнгөлөлт, чөлөөлөлтөд баримтаа ашиглана гэж ойлгож болох юм.

- З а х  х у д а л д а а н ы  төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэдэд баримт олголт муу байгаа. Хувиараа худалдаа эрхлэгчдийг үүнд хэрхэн хамруулах вэ?

-Зах, худалдааны  т ө в ү ү д э д  т а т в а р ы н  буцаан олголтын тал дээр шаардлага тавьж ажиллаж байгаа. “Дүнжингарав” худалдааны төвд гэхэд төрийн бус байгууллага, х у в и й н  к о м п а н и уд та й  хамтарч интернэтийн сүлжээ оруулах, дундын касс машин суурилуулах, гар утасны апплейкэшн ашиглах гэх мэт нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тиймээс хэрэглэгч өөрсдөө шаардлага тавих ёстой. Хоёр лангуу байлаа гэхэд нэг нь баримт өгдөг, нөгөө нь өгдөггүй байж болно. Энэ тохиодолд баримт өгдөг лангуунаас илүү худалдан авалт хийх хэрэгтэй. Тэгвэл нөгөө лангуу хэрэглэгчгүй байснаас баримтаа олгодог болж болно. Энэ ухамсрыг иргэд ойлгомоор байна. Баримтад хувь хүн бүртгүүлснээр сугалаанд оролцоно. Хоёр хувиа буцааж авна. Харин 50 саяас дээш борлуулалттай хувь хүн, хуулийн этгээдээс баримт авах юм бол ганцхан сугалаанд оролцоно. Хоёр хувиа буцааж авахгүй. нэгэнт авч байгаа бол иргэн өөрөө сонголтоо хийнэ. Баримт өгч байгаа байгууллагууд 10 хувь хямдруулчихаад, дахиад иргэдэд сугалааны дугаартай баримт олгохгүй гэж болохгүй. Энэ нь татвараас орлогоо нуух, тайлан тооцоо гаргахгүй байх зэрэг сонирхлоос үүдэж байгаа юм.

-Иргэдийн дунд буцаан олголтыг цагаан сараас өмнө өгнө гэсэн хүлээлт байна. Яг хэзээ олгох вэ?

-Энэ талаар Сангийн яам, төрийн сан шийдэх ёстой асуудал. Хуулийн дагуу хуваарь нь нэгдүгээр улиралдаа багтаж орно.

-Сугалааны хонжвор цөөн хүнд таардаг учир иргэдийн дунд бухимдал байдаг. Иймээс буцаан олголтын хувийг нэмж, сугалааг болиулах эсвэл сайжруулах тухай иргэд их ярих боллоо. Энэ боломжтой зүйл үү?

-Сугалааны хонжворт цөөн хүнд хамрагдаж байгаа гэдэг асуудалд үндэслээд с у г а л а а н ы  х э м ж э э н д өөрчлөлт оруулсан. Хуучин олгож байсан 100 сая төгрөгийн сугалаа одоо 50 сая, 20 сая төгрөг нь 10 сая, дөрвөн сая төгрөг нь таван сая, 500 мянган төгрөг нэг сая, 100 мянга нь 200 мянга, 20 мянга нь 50 мянга болж үнийн дүн буурч, өмнөхөөсөө илүү олон хүнд сугалаа хүрдэг болсон. Харин хоёр хувийг таван хувь болгоход төсөв дээр ямар ачаалал ирэх үү зэрэг тооцолол хийж, бодлогын хэмжээний асуудлыг Татварын ерөнхий газар болон Сангийн яам шийднэ.

-Сугалаа эзэндээ үнэн бодитоор хүрч байгаа эсэх талаар хардалт эргэлзээ байдаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Нэгдүгээрт, сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг зохион байгуулахтай  х ол б о гд о х  х а р и л ц а а г  “НӨАТ төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”- ын дагуу холбогдох хууль тогтоомжоор зохицуулдаг. Хоёрдугаарт, сугалааны комисс гэж хяналтын баг ажилладаг. Түүнээс энэ ш а а р и г и й г с у га л а а н д тааруулна гээд соронздож гаргаж ирнэ гэх ч юмуу, сугалаа явуулж байгаа хүмүүс нь авдаг зэрэг ямар ч асуудал байхгүй. аль бөмбөг гарч ирэхийг таах боломжгүй шүү дээ. Мөн сугалааны тохирлыг хэрхэн явуулж байгаа үйл явцаас тодорхой ажиглаж, судалж болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.