СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-11

УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын чуулган яг одоо хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх хуулийн төслийг хэлэлцэж дууслаа. Санал хураалт явуулахад нийт гишүүдийн 94,7 хувь нь дэмжиж, уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн төслийг ТББХ-нд шилжүүллээ. 

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

Ардчиллын замд орсон бидний үнэт зүйл агуу их байдаг. Энэ үнэ цэнийг тогтоосон ганц зүйл нь ардчилсан төр, 76 гишүүнтэй парламент байсан юм. Гэтэл 76 гишүүд дотроо харамсаж суугаа гэдэгт би итгэж байна. 

. Би байнгын хороон дээр энэ хуулийг хэлэлцэхийг дэмжинэ гэдгээ хэлсэн. Ганц хүн дээр улс төр хийхээ боль. Дараа нь ардчилсан Монгол Улс байхгүй болох вий. Энэ бараан түүхийг ардын нам маань хийчих вий дээ. Хар түүх үлдээчих вий дээ. 2006 онд УИХ-ын тухай хууль шинэчлэгдэн батлагдахад УИХ-ын даргаар Ц.Нямдорж ажиллаж байсан юм. Тэр үед өөрөө "УИХ-ын даргын бүрэн эрх байх ёстой" гэж өөрөө үзэг барьж, бид баталсан. Та нар өөрсдийн хийсэн зүйлээ өөрсдийн гараар устгах гэж байгаагаа ойлгоосой. 

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

. Энд сууж байгаа МАН-ын 64 гишүүн парламентийн ардчиллын үр дүнд сонгогдож төрийн түшээд болсон. Өнөөдөр эргээд парламентийн ардчиллын эсрэг юм хийгээд сууж байгаад харамсаж байна. Өнөөдөр Ардчилсан намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга МАН-ын даргын санаачилсан хуулийг өргөн барьсанд би гайхаж байна. Ардчилсан намын дарга байсан З.Энхболд энэ хуулийг хэлэлцүүлээд чуулган дээр сууж байгаад би ичиж байна. Шударга хэлэхэд өнөөдөр Монголын төр юу болоод байгаа юм бэ. 

. Монгол төрийн дархлаа хаачив аа... Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд хөтлөгдөөд явав уу, албан тушаал эрх мэдэлдээ хөтлөгдөөд явав уу. Та нарын шударга ёс хаачсан бэ. 2016 онд МАН-ын та нарыг үнэмлэхүй олонхи болчихоод парламентэд орж ирж байхад чинь би хэлж байсан. Энэ том зовлогыг дааж чадах чадал танай намд байгаа юу гэж асууж байсан. Үнэхээр та хэд дааж чадсангүй. Аймаг, сум, дүүрэг, баг бүрт танай нам хуваагдлаа. МАН үнэхээр дампуурчиж ээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.