УИХ-ын чуулганы хуралдаан шөнийн 02:30 цагт хуралдаж эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэнэ.
Нэгдүгээрт: Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх /УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх агуулгатай/ асуудал
Хоёрдугаарт: ХХААХҮ-ийн сайдад Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ч.Улааныг томилох тухай асуудал
Гуравдугаарт: Ерөнхий прокуророос УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудал