УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахаар зарлагдаад байна. Зарим гишүүд хуралдааны танхимд орж суужээ. МАН-ын бүлгийн зарим гишүүд тусдаа хуралдаж зөвшилцөж байгаа аж. УИХ-ын дарга М.Энхболд хуулийн дагуу ажлаа өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн.
Үдээс хойш ҮАБЗ хуралдаж, зөвлөмж гарган өнөөдөртөө багтан УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн батлахаар болсон. Анхны хэлэлцүүлгээр нь буюу "нэн яаралтай горим"-оор уг хуулийг батлах аж.
Нэгэнт УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн, мөн УИХ-ын чуулганаар дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь тодорхой болсон тул дараагийн спикер хэн болох тухай яриа саарал ордонд яригдаж эхэлжээ. Одоогоор хоёр хүний нэр яригдаж байна. Тэдгээр хүмүүс МАН-ын дарга У.Хүрэлсүхийн фракцийн хүмүүс аж. Энэ тухай бид тун удахгүй эргэн мэдээлэх болно.