ШУУД: МАНАН дэглэмийн эсрэг жагсагчид өнөөдрийн жагсаалын араас тарахгүйгээр үргэлжлүүлэн суулт хийнэ гэдгээ мэдэгдэж байсан билээ. Тэгвэл яг одоо /2019-01-10 ны 21:15 цаг/ жагсаал зохион байгуулагчдийн зүгээс цоо шинэ гэрүүдийг авчран төв талбайн өмнөх автомашины зогсоол дээр барьж эхэлжээ.
Одоогийн байдлаар 20 гаран гэр барьжээ. Гэрүүд дотроо ямар ч шалгүй, талбайн цементэн дээр шууд босгожээ.
Жагсаал зохион байгуулагчид өчигдөрийн байдлаар талбайд гэр барих зөвшөөрөл аваагүй байсан юм. Тэдний энэ үйлдэл хууль зөрчсөн эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад: “Өчигдөр жагсаалын үеэр гэр барих зөвшөөрөл аваагүй байсан. Гэхдээ өнөөдөр Хотын захиргаанаас жагсаалын үеэр Сүхбаатарын талбайд гэр барих зөвшөөрөл авсан” гэсэн юм.