Өнөөдөр төв талбай дээр болсон иргэдийн жагсаал цуглаантай холбогдуулж ҮАБЗ 16:30 цагт яаралтай хуралдаж, үүссэн нөхцөл байдлын тухай авч хэлэлцсэн байна.
Ингээд дараахь зөвлөмжийг гаргажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 оны нэгдүгээр сарын 10 ны өдөрт багтаан хэлэлцэн батлахийг зөвлөжээ.
Өөрөөр хэлбэл УИХ-ын хуралдааны дэгийн тухай хууль буюу УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг "нэн онцгой тохиолдол" буюу нэн яаралтай дэгээр авч хэлэлцэх аж. ҮАБЗ-ийн гурван гишүүний санал нэгдсэнээр бол өнөөдөртөө багтаж УИХ-ын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Дараа нь асуудлыг байнгын хороо руу шилжүүлнэ. Байнгын хороо ажлын хэсэг байгуулна. Эргээд байнгын хороон дээр нэгдүгээр хэлэлцүүлгийг хэлэлцсэний дараа их хурал руу оруулна. Байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал гараагүй бол УИХ энэ хуулийн өөрчлөлтийг анхны хэлэлцүүлэгээр нь батлах аж. Өөрөөр хэлбэл өнөөдөртөө чуулган завсарлахгүйгээр хүлээж байгаад уг асуудлын хэлэлцэн шийдэх товтой байна.
ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмж бүрэн эхээрээ: