СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-01-10

139 эмч, эмнэлгийн ажилтан гадаадад мэргэжил дээшлүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл гадаадад суралцах эрүүл мэндийн ажилтнуудтай уулзлаа. “Эрүүл мэндийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг . Үүнээс 77 эмч, 19 сувилагч, 2 эм зүйч, 41 бусад ажилтан 31 чиглэлээр Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Франц улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Шинэ Зеланд Улс, Япон улсад 14-60 хоногийн сургалтад суралцах юм. Сургалтад шаардагдах 534.5 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлж буй аж.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Жил болгон эмч нарыг сургалтанд хамруулна 

. Тиймээс эмч нарыг сонгон шалгаруулж багаар нь сургалтад хамруулахаар явуулж байна. Хөдөө орон нутаг, нийслэл хотоос эмч, эмнэлгийн ажилтангууд сонгогдсон. Энэхүү ажил нь жил болгон явагдана. Анагаах ухааны хөгжил маш  хурдацтай явж байгаа. Тиймээс бид бүхэн хоцролгүй суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлэх ёстой” гэв.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Сарантунгалаг: Ихэр ургийн эмгэгийг нутагтаа эмчлэхийн тулд Японд суралцахаар болсон 

. Ихэр ургийн үед гарч байгаа энэ эмгэгийг нутагтаа эмчлэхийн тулд Япон улсруу 14 хоногийн хугацаатай хоёр эмч явж байгаа. Монгол улсад энэ өвчин нь жилд харьцангуй цөөхөн тохиолддог ч аврах боломж байдаггүй” гэв.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн уушгины мэс заслын их эмч Д.Мөнх-Эрдэнэ: Амьсгалын эрхтний эмгэгийг өвчин 2.2 дахин нэмэгдсэн 

Монгол Улсад уушгины өвчнөөр өвчлөх нь эрс нэмэгдэж байна. 2006-2016 оны байдлаар амьсгалын эрхтний эмгэгийн өвчин 2,2 дахин нэмэгдсэн. Үүнээс шалтгаалан Улаанбаатар хотод агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Агаар дахь тоосонцрын хэмжээ нэмэгдэж, амьсгалын замын өвчнүүдийг сэдрээж өгдөг. Зөвхөн утаа, агаараас гадна биомасс буюу .

Сурвалжлагч: Д.Болор-Эрдэнэ

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.