СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

М.ЭНХБОЛД: Би огцроход бэлэн байна. Гэхдээ хуулийн дагуу л асуудлыг шийдэх ёстой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын дарга М.Энхболд Сүхбаатарын талбайд болсон жагсаал болон жагсагчдын шаардлагын талаар хэвлэлийнхэнд тайлбар өглөө.
-Та жагсагчдын тавьсан шаардлагад ямар хариу өгсөн бэ?

-Сүхбаатарын талбай дээр жагсч байгаагаа иргэдийн төлөөлөл, УИХ-ын зарим гишүүн уулзах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу уулзаж, тэдний шаардлага, хүсэлтийг сонссон. Өмнөх арванхоёрдугаар сарын 27-ны өдөр болсон жагсаалын үеэр 4, 5 зүйлийг шаардлага тавьсан. Тус , “энэ шаардлагын хариуг чинь хүлээж авахгүй” гэж хэлсэн.

Миний хувьд УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн дагуу байх ёстой гэдэг шаардлагыг л тавьж байгаа. УИХ-ын гишүүдийн тавьсан шаардлагыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуульд нийцээгүй учраас хэлэлцэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргыг огцруулах хуулийн шинэ заалт оруулахаар хууль санаачлаад хэлэлцээд явж байна. УИХ-ын Дэгийн дагуу энэ хуулийн төслийг хэлэлцүүлнэ, миний хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа.

-Жагсагчдын төлөөлөл танай өрөөнд тань руу дайрсан асуудал гарсан юм уу?

-Орж ирсэн хүмүүс нэлээд бухимдалтай байна лээ. Би тэднийг ойлгож байгаа. Гадаа ч иргэд, олон түмэн бухимдалтай байна. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Харин энэ олон тулгамдаж байгаа асуудлыг УИХ, Засгийн газар үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулж, түргэн шуурхай шийдвэрлэх ёстой.  Өнөөдрийн байдлаар 9 удаагийн чуулган хойшилсон байгаа. Иргэдийн бухимдаж байгаа асуудалд төр засгийн байгууллагын аль аль анхаарал хандуулж, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах талаар гишүүд анхаарч ажиллахыг хүсч байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.