Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №485 LaBelle, ‘Lady Marmalade’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №485 LaBelle, ‘Lady Marmalade’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №485 LaBelle, ‘Lady Marmalade’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№485 LaBelle, ‘Lady Marmalade’

60, 70-аад оны үед Америкийн LaBelle нэртэй охидын хамтлаг их хүчтэй авсан юм. Тэдний 1974 онд гаргасан "Nightbirds" цомгийн төдийгүй уг хамтлагийн нэрийн хуудас болсон Тэр ч бүү хэл Нью Йоркийн алдарт "Metropolitan Opera House" театрт тоглолтоо тавьсан анхны хар арьс бүсгүйчүүд тэд боллоо. 

Lady Marmalade

 Lady Marmalade дуу одоо ч хит дуу хэвээр байгаа бөгөөд маш олон хамтлаг дуучид дахин сэргээж дуулах бүрийдээ дахин хит болгосоор байгаа юм. Тухайлбал 1998 онд Английн "All Saints" хамтлаг, 2001 онд тухайн үеийн нэрт дуучид болох Christina Aguilera, Mýa, Pink, реппер Lil' Kim нар "Moulin Rouge!" киноны гол дуу болгон дахин сэргээж дуулсан байдаг. 

LaBelle хамтлагийн ‘Lady Marmalade’ 1974 он

All Saints хамтлагийн дахин сэргээж дуулсан хувилбар: 1998 он

Christina Aguilera, Mýa, Pink, реппер Lil' Kim нарын хамтран дуулсан хувилбар. 2001 он

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл