Түүхийн хуудсыг эргүүлэх шинэ олдвор олсон тухай “Science Advances” сэтгүүлд нийтэлжээ.
Судлаачид дундад зууны үеийн Германы нутаг дэвсгэрт сүмийн гэлэнмаа байсан эмэгтэйн шүднээс оюу номин чулууны хэлтэрхий олж илрүүлсэн байна.
Эхэндээ судлаачид шарилыг судалж, оюу номины хэлтэрхийг “цэнхэр шүд” хэмээн нэрлээд байжээ.
Эмэгтэй 45-60 орчим насны, 997-1162 оны хооронд нас барсан гэж үзжээ.
Мөн түүний араг яснаас халдварт өвчин туссан, хүнд шархадсан зэрэг онц ноцтой бэртэл гэмтэл илрүүлээгүй байна.
Эмэгтэйн шүдэнд шигтгэж наалдсан оюу номин нь дундад зүүны үед буюу амьдарч байх үед нь алттай дүйцэхүйц үнэ цэнэтэй, ховор эрдэнэ байсан юм.
Зөвхөн Афганистан орчмын нутаг дэвсгэрээс олддог, тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнд хэрэглэдэг байж.
Нэн ялангуяа сүм дуганы шашны холбогдолтой, язгууртны номыг чимэглэдэг байсан гэнэ.
Маш үнэтэй чулуу учраас мэргэжлийн уран бүтээлчид л хэрэглэдэг байжээ. Тиймээс бүсгүй уран бүтээлч төдийгүй ажлаа урлаж дуусаад бийр саваагаа амандаа зуудаг зуршилтай байсан гэж таамаглаж байна.
Хамгийн гол нь тухайн үед Германд шашны холбогдолтой уран бүтээл туурвидаг байсан ч эмэгтэй хүн ховор нандин бүтээл туурвилд оролцдоггүй байсан юм.
Яг үнэндээ томоохон, үнэ цэнэтэй зохиол бүтээлд хувь нэмрээ оруулсан эмэгтэйчүүдийн нэрийг тэмдэглэж үлдээхээс сүмийнхэн татгалздаг байсан гэжээ.
12 дугаар зуунаас хойш бүтээсэн сүм хийдийн номын сан дахь ховор товхимлуудын 15 хувьд нь эмэгтэйчүүдийн нэр бичээстэй байдаг бол үүнээс өмнөх үеийн бүтээлүүдийн ердөө ганцхан хувьд нь эмэгтэй уран бүтээлчийн нэр дурдагдсан байдаг байна.
Эх сурвалж: www.cnn.com