Перуд болж буй авто спортын “Дакар ралли” уралдааны автомашины SxS буюу дөрвөн дугуйтын төрөлд 413 дугаартай оролцож буй “Dakar 2019-Team Mongolia” баг гурав дахь өдрийн гараагаа амжилттай эхлүүлж дуусгажээ.
Өчигдөр /2019.01.09/ нийт 798 км замыг туулахаас 331 км явах юм. Тамирчид маань 78-р байраас төлөвлөгдсөн цагаар 10:14:3
0 (23:14:30 Улаанбаатарын цагаар) гарсан байна.
Мотоцикль, автомашинаар уралдаж буй тамирчдын гарааны зам.
UTV OPEN Ангилалд
Өдрийн дүнгээр 9 дугаар байрт
гурван өдрийн нийлбэр дүнгээр 11 дугаар байрт
Нийт ангилалд
Өдрийн дүнгээр 58 дугаар байрт
гурван өдрийн нийлбэр дүнгээр 62 дугаар байрт оржээ.
Дакар Раллигийн гурав дахь өдрийн гараа цаг агаарын маш хүнд нөхцөлд өрнөжээ. Мотоциклийн ангилалд уралдаж буй ОУХМ Н.Лхамаа тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж, 331 километр цаг тооцох замыг 6 цаг 27 минутанд дуусган нийт 798 километрийг даван 85-р байраар барианд оржээ.